Улс төрд залуучууд түрж орж ирсэн нь нэгэн үе халаагаа өгч, шинэ үе эхэлж байгаа мэт боловч тэдгээр залуусын ихэнхи нь цүнх баригчид байдаг нь тоогүй. Багшийн эрдэм шавьд гэдэг. Өөрийн сурсан мэдсэнээ цүнх баригчиддаа харамгүй заасны хүчинд тэд нь халааг нь авч улс төрд орж ирсэн болохоор шинэчлэл гэдэг зүйл холуур өнгөрөөд байгаа нь нууц биш юм. Тэдний төлөөлөл өнөөдөр НИТХ-ын дарга болохоор лоббигоо сайн ах нараараа хийж байгаа сурагтай. МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг мөчид хуралдаж байна.
Тус хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг ярилцаж буй юм. НИТХ-ын шинэ даргад нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нараас нэгийг нь гаргаж ирэх юм. Хотын фракцын хувьд, Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгаланг лоббидож буй аж. Энэ эрхэм нь бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн туслахаар ажиллаж байсан нэгэн. Ж.Батбаясгалан МАН-д гавьтайхан гавьяа байгуулаагүй ч Т.Билэгтийг НИТХ-ын даргаар ажиллаж байх үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуулийн дараа шууд л ногоон гэрлээр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргаар томилогдсон. Мэдээж түүнийг энэ том албан тушаалд очиход хамгийн их дэмжлэг үзүүлж найдвартай ар тал нь болж байсан хүн нь Бадамжунай гэдэг юм билээ. Ямартай ч Ж.Батбаясгалан дээрх албан тушаалд очихоор хотынхныгоо гартаа оруулжээ. Харин хэр лавхан барьсаныг өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр харуулах бизээ.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (16)