НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордонд хуралдах товтой байсан ч дөнгөж сая эхэллээ. Хурлаас өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, НИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
МАН-аас НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар нэр дэвшээд байгаа юм.
Хуралдааныг Ц.Сандуй даргалж, нээлтийн үг хэлж байна.
Сэтгэгдэл (6)