НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан Хангарьд ордонд 12.00 цагт эхэлсэн. Дөнгөж сая Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. НИТХ-д нийт 38 гишүүн оролцсон бөгөөд 81,82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжив. Хуралдааны үеэр “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (7)