Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурлын үеэр хурлыг даргалж байсан Ц.Сандуй руу оймс шидсэн тохиолдол гарсан билээ. Тэгвэл оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн нь МАХН-ын гишүүн Б.Жагар байсан бөгөөд “Төрийн албыг наймцаалцсан тухай 60 тэрбумын бичлэгийн асуудлыг Ц.Сандуй гардан зохион байгуулж улмаар намын гишүүд нь хүлээн зөвшөөрөөд байхад энэ хүнд огт хариуцлагын асуудал яригдахгүй байгаа учраас өнөөдөр оймс шидсэн. Уг асуудлаар би МАН-ын удирдлагуудад удаа дараа шаардлага, гомдол хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Одоо миний амь насанд заналхийлэл хийж байна. Хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгээд дарамталж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны хаалга эвдэлсэн гэх байдлаар янз бүрийн хэрэгт дам бусаар эрүү үүсгэж байна. Төрийн албыг наймаалцаж, нийгмийн ядуурлыг системтэйгээр бий болгож байгаа МАН-ын олигарх, офшорчдын эсрэг тэмцсэнийхээ төлөө би өнөөдөр хэлмэгдээд явж байна. Өөр надад сонголт байсангүй” хэмээн тайлбар хийсэн байна.
Сэтгэгдэл (76)