АТГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхолын хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд тус байгууллага 588 албан хаагчийн мэдүүлгийг хянаснаас илт ашиг сонирхолтой хоёр албан хаагч илэрчээ. Тодруулбал Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн н.Дашням нь Дорноговь аймгийн ИХТ тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна гэж үзжээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар сонгогдохоор нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “Сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул мөн л илт ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (13)