Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

У.Хүрэлсүхийн зарласан Ардын Засгийн сайдууд хэн бэ

2017 оны 10 сарын 11

МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралсан. Хуралдаанаар зарим нэг сайдуудыг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн татгалзсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад, Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдад тэнцэхгүй гэжээ.

 

 

Харин Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан байна.


Ерөнхий сайдын энэ үгний дараа бүлгийн гишүүд нэлээд маргалджээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэсэн сурагтай байна. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Шадар сайдад, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

 

УИХ дахь 32-ын бүлгээс Ерөнхий сайдын тавьсан саналыг байж болох хувилбар гэж үзжээ. Ингэхдээ Н.Цэрэнбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар, Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар нь хэвээр үлдээх саналыг гаргасан аж. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал харуулна. Уг нь зөвлөлийн хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдана гэсэн мэдээтэй байсан ч өмнө нь хуралдахаар болсон байна. Өөрөөр хэлбэл бүлэг нэгдсэн шийдвэрээ Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахаар болжээ.

 

Хэдийгээр дээрх танилцуулсан хувилбарт Хууль зүйн дотоод хэргийн сайдад Ш.Раднаасэдийн нэр яригдаж байгаа ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж томилогдож магадгүй байна.

 

24tsag.mn

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан