Манай улс Дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн 5, 10 сард зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор 10 сарын 16-26 өдрүүдэд явагдана.
Энэхүү ажлын хүрээнд:
- Томуу өвчин, урдьчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл;
- Томуугийн вакцины ач холбогдол, цаг үеийн мэдээлэл;
- Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж;
- Менингококкт вакцины талаар мэдээлэл:
- Монгол улсад хэрэгждэг дархлаажуулалтын ажил, вакцины ач холбогдлын талаар зөвлөмж мэдээллийг олон нийтэд түгээх, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг НЭМҮТ-с зохион байгуулах юм.