“Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга болон нэр бүхий хүмүүсийг АТГ-ынхан саатуулжээ. Өчигдөр АТГ-ынхан тус ажлын байранд нэгжлэг шалгалт хийжээ.
Эх сурвалжийн хэлсэнээр тус газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ саатуулаад байгаа бөгөөд эдгээр албан тушаалтнуудыг өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй үйлдлээр дээрх 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэдэг үндэслэлээр буруутгажээ. Мөн өөр нэг эх сурвалж “Ш.Одончимэг, Д.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан.
Бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөгийн урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа гэсэн” гэх мэдээллийг Өнөөдөр сонинд өгсөн байна.
Сэтгэгдэл (8)