Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 иргэн сураггүй болсон билээ. Тэднийг эрэн хайх аврах ажиллагааны талаар цагийн үеийн мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл өгөх зорилгоор Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурал Төрийн ордны Шадар сайдын өрөөнд болж байна.
Сэтгэгдэл (7)