Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

“Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэлийн тэргүүн нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уу

2017 оны 11 сарын 10

Тавантолгойн ордын 49 хувийг Хятадын Шиньхуа группт 400 сая доллараар зарна гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өнгөрсөн жил гарч, багагүй хэл ам дагуулсан. Гэсэн ч асуудал тэгэсхийгээд намжсан. Тэгвэл “Тавантолгойг үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад босоод ирлээ” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэв.

Тэрбээр “Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал болох байх. Үүн дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо. Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг тавьсан юм” хэмээв.

 

Үнэхээр Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэл сэрэв үү, тэрхүү бүлэглэлд хэн, хэн багтдаг бэ гэдэг нь өнөөдөр дахин олны анхаарлын төвд оров. Ерөнхийлөгч энэхүү бүлэглэлийн тэргүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг явж байгаа гэдгийг нэг их тойруулсангүй хэлчих шиг боллоо. Тиймээс ч МАН-ынханг их хурал дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач гэдгийг сануулав бололтой.

 

З.Энхболд: “Тавантолгой”-г үнэгүйдүүлж авах гэсэн санаархал “М-Си-Эс”-д байна

 

“Тавантолгой”-г хувьчлах, зарах асуудал хөндөгдөх бүрт "М-Си-Эс"-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалангийн нэр цухалзаж байдаг нь нууц биш. Өнгөрсөн жил “Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал хөндөх үед ч түүний нэр уг асуудалд холбогдож байсан. Тодруулбал шинэ оны босгон дээр одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, “МАН шинэ жилийн үеэр “Тавантолгой”-н гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна. Хэрэв “Тавантолгой”-г ард түмнээс асуухгүйгээр зарвал би болон монголын ард түмэн шүүхдэх болно. “Тавантолгой”-г үнэгүйдүүлж авах гэсэн санаархал “М-Си-Эс”-д байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Ерөнхийлөгч Тавантолгойг үнэгүй авах гэсэн бүлэглэлийн тэргүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг явж байгаа гэдгийг нэг их тойруулсангүй хэлчих шиг боллоо. Тиймээс ч МАН-ынханг их хурал дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач гэдгийг сануулав бололтой.

Тэрбээр “Тавантолгой”-н ордыг хувьдаа авах зорилготой “М-Си-Эс” компани олон жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их буруу мэдээлэл явуулж, ард түмний тархийг угааж байсан гэдгийг онцолсон. Энэ талаар З.Энхболд хэлэхдээ "Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Энэ бол “М-Си-Эс”-ийн бүтээсэн баялаг биш, ард түмний мэдэлд байх ёстой баялаг. Тиймээс учраас Засгийн газар “Тавантолгой” дээр ХК байгуулаад 80 хувийг нь Засгийн газрын мэдэлдээ 20 хувийг нь ард түмэндээ өгөхөөр шийдсэн. Гэтэл МАН-ынхан ард түмний өмчийг эздээс нь асуухгүйгээр шийдэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. “М-Си-Эс” бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулсан. Энэ бол цаас бус үнэ цэнэтэй баялаг. 100 жил Монголыг тэжээх баялаг. Тавантолгойн орлогоор дөрөвхөн жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж болох тийм их хөрөнгө юм” хэмээн мэдэгдэж байв.

 

Мөн тэрбээр энэ үеэрээ гэрээ хийх гэж байх магадлалтай хэд хэдэн хүний нэрийг дурдаж байсан юм. Тодруулбал Шиньхуатай уулзсан хэлэлцээрийн ширээний ард одоогийн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар суучихсан байсан гэдгийг ч олон нийтэд мэдээлсэн.

 

Тэгвэл үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын хэлээд байгаа шиг дээрх нөхдүүд “Тавантолгой”-г өөрийн болгох гээд байна уу, эсвэл тэд хий хоосон хардаад байна уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за. Ямартай ч “Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэл байгаад тэд дахин сэрж байгаа бол ард түмэн тэдний толгойг илэх учиргүй гэдгийг хэлж байна.

 

Б.Энхжин

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 3
  • 0
  • 3
  • 0
  • 2
  • 1
  • 27
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...