Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Нэг ч төгрөгийн зарлагагүйгээр автомашин унах боломжтой болох уу

2017 оны 11 сарын 12

УИХ-ын чуулганы хуралдаанаар утааг бууруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт утааг бууруулахад 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирэх санаачилга гаргаж, салбарын сайд нь ч энэхүү саналыг дэмжин хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

 

 

С.Бямбацогт  “Яндан цөөлөх асуудал бол ганц Улаанбаатарын асуудал биш ээ. Утааг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аймгийн төвүүдээ мөн цогцоор нь шийдэх хэрэгтэй шүү. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдээ хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах хэрэгтэй байна.  Заавал метр квадрат нь 1.8 сая төгрөгийн үнэтэй орон сууц авах бус цэвэр бохир ус, дулааны шугамыг нь гийдэж өгөн хашаандаа гурав дахин хямд үнээр буюу м.кв нь 600 мянгаар хаус бариад амьдрах боломжоор нь хангаж өгье. Төсөв мөнгийг нь ч шийдэх хэрэгтэй. Үүнээс гадна утааг бууруулах бас нэг арга зам нь 100 хувь цахилгаанаар хөдөлгүүрт автомашиныг татваргүй оруулж ирье. Энэ төрлийн машин оруулж ирж байгаа бизнес эрхлэгчидээ татвараас нь  чөлөөлж, цахилгаан машин унаж байгаа иргэдийнхээ хэрэглээг нь дэмжээд өгье. Шөний тарифыг тэглэсэн тул иргэд шөнөдөө автомашинаа цэнэглэж зардал гаргахгүйгээр хорт утаа ялгаруулдаггүй автомашин ашиглах юм. Энэ чиглэлд бид яаралтай анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.

 

Энэхүү асуудалд БОНХЯ-ны сайд Цэрэнбат “Аймаг, орон нутгийн агаарын бохирдлын асуудалд БОНХЯ анхаарал хандуулж байна. 100 хувь цахилгаанаар явдаг автомашин оруулж ирэх саналыг 200 хувь дэмжиж байна. Яамны бодлогын төвшинд энэ асуудлыг хэлэлцэж байна” гэсэн юм.

 

Дашрамд, 100 хувь цахилгаан хөдөлгүүрт автомашиныг 3-4 цаг цэнэглэхэд 110 км замыг туулдаг байна. Шөнийн цахилгааныг бүрэн хөнгөлсөн тул иргэд нэг ч төгрөгийн зарлагагүйгээр автомашин унах боломжтой болно гэсэн үг юм. 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...