Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Ц.Цогзолмаа: Багш нар хугацаагүй ажил хаяж байгаад хувь хүний хувьд харамсаж байна

2017 оны 11 сарын 13

Багш нар өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байгаа билээ. Тус ажил хаялтад хот хөдөөгийн 177 ЕБ-ын сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар ҮЭХ-с нь мэдээлээд буй.  Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулга өгчээ. Ингэхдээ тэрбээр энэ удаагийн хугацаагүй ажил хаялтыг хууль бус хэмээсэн байна.

 

“Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярилцсан. Хэлэлцээрийн хүрээнд 2018 оны улсын төсөвт багш нарын бодит орлогыг 50  хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг оруулж,  тавьсан шаардлагыг нь биелүүлсэн. Хамтарсан ажлын хэсэгтэй ойлголцолд хүрсэн. Зөвшилцөлд хүрсэн учир ажил хаялт зохион байгуулах нь  хууль бус гэдгийг багш нарт анхааруулсан. Манай багш нар нийгмийн сэхээтнүүд. Хамгийн хүнд хэцүү мэдээллийг хүлээн авч  иргэдэд ойлгуулдаг хүмүүс.  ОУВС ямар шаардлага тавьсан, улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ гэдгийг ойлгох сэхээтний арми маань ийм байдал гаргаж байгаад хувь хүний хувьд харамсаж байна.  

 

Энэ хэмжээнд хүргэхгүй юмсан гэж манай яамны аппарат амралтын өдрүүдэд ажлын хэсэгтэй уулзаад,  “битгий ажилд хаялтад оролцоорой, эрхзүйн хувьд хууль бус” гэж  ойлгуулсан. Гэвч өнөөдөр ямар нэг байдлаар, улс  төрийн захиалга ч гэдэг юм уу, ард нь турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ” гэсэн байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...