Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх уу

2017 оны 11 сарын 14


ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буунгуутаа БНСУ-д суух элчин сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганыг хүлээж байгаа билээ.

 

Түүнийг тус улсад элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгч энэхүү саналыг нь зөвшөөрсөн учир одоо түүнд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх ганцхан даваа үлдээд байгаа. Гэвч УИХ-ын гишүүдийн дотор түүнийг эсэргүүцэгчид цөөнгүй байгаагийн нэг нь Ж.Батзандан.

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц  нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ

 

Тэрбээр энэ сарын 6-ны ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” хэмээсэн.

 

Мөн "Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд гурван залууг ялласан. Одоо болтол захиалагч нь олдохгүй байгаа. Би энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярьж, УИХ-аар нээлттэй хэлэлцье гэсэн. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Энэ асуудал ил тод хэлэлцэхээс нааш Б.Хурц гэдэг хүний дараагийн томилгоог хийж болохгүй. Б.Хурц гэдэг хүнд бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өргөдлөө өгч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний бие Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол хийх санал гаргаж байгаа" гэдгээ мэдэгдсэн.

 

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц  нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ. Тэрбээр “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан байна.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...