УИХ-ын дэгээр бол долоо хоног бүрийн мягмар гарагт байнгын хороод хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН-ын 28 дугаар Их хурал болж байгаатай холбогдуулан УИХ-ын байнгын хороодын хулын зарлаагүй байна.
Харин маргааш зарим байнгын хороод хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэхээр товлосон хууль тогтоолуудын хэлэлцүүлгийг хийх аж.
Өнөөдрийн хувьд Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордоны “В” танхимд хуралдах нь.