Монголын Залуучуудын Холбоо “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах уг ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцоно.
Уг үйл ажиллагааны уламжлал болон зохиогддог нэгэн зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийг нь хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх аж.
Монгол улсын иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд “Иргэний андгай өргөх” ёслолын зорилго нь оршдог ажээ.