Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө. Өдөрлөг маргааш буюу энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 09.00-16.00 цагт болох бөгөөд иргэд хүний эрх, газар болон бусад үл хөдлөх хөрөнгийн маргаан зэрэг бүхий л чиглэлээр зөвлөгөө авах боломжтой юм.
НЗДТГ-аас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг билээ.