“Хөөрхөн хүүхэн", "Хачико" зэрэг олон киноны гол дүрд тоглож, үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливуудын алдарт жүжигчин Ричард Гир Дорноговь аймагт зочилжээ. Түүнийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцсан бөгөөд бурхан шашны тухай шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (1)