Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2017 оны 11 сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна.
Тодруулбал 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт ИБУИНВУ-ын улсын иргэн Стив Нэш Эдвардын амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар "Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан" гэж үзээд хаалттай хорих ангид 16 жил хорих ял оногдуулжээ.
Б.Гантулга нь өмнө нь 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн Эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан нэгэн бөгөөд тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа Их Британийн уулчин 53 настай С.Нэшийн амь насыг бүрэлгэсэн нь тогтоогдсон юм.
Сэтгэгдэл (3)