Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

”Алмаз-Антей” концерний ерөнхий захирал А.А.Петренко захидал ирүүлжээ

2017 оны 12 сарын 4

Батлан хамгаалахын  сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга  асан  “диско” хэмээх Б.Батсайхан, хошууч генерал Ч.Сосорбарам нарын төлөөлөгчид  ОХУ-ын “Алмаз Антей” концернд албан ёсны айлчлал хийж, хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж байсан цаг хэдхэн сарын өмнө. Харамсалтай нь, гэрээ байгуулах асуудлын цаана батлан хамгаалах салбарын  нэр бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол нуугдаж байсан нь эдүгээ ил болоод байна. Тодруулбал, “Алмаз- Антей” концерний удирдлагууд гэрээгээ баталгаажуулж,  гэрээнд заасан зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар  манай улсад  ирэх үед  Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга  асан, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч   хурандаа Б.Коля  төлөөлөгчдөөс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн  төдийгүй гэрээний үнийн дүнгийн 10 хувийг Өмнөд Солонгос дахь нэр бүхий дансанд шилжүүлэхийг шаардаж, хүссэн мөнгийг нь өгөөгүй тохиолдолд гэрээнд гарын үсэг зурахгүй. Батлан хамгаалахын сайд ч энэ талаар мэдэж байгаа  хэмээсэн талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байсан. Оросууд ч хоёр талын гэрээний төлбөрөөс хувь нэхсэн талаар АТГ-т гомдол гаргасан аж.  Энэ асуудалтай холбогдуулан   АТГ-аас томилогдсон ажлын хэсэг 2017 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр  Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга болон санхүүгийн албаны өрөөг лацадсан байдаг.  Гэвч асуудал тэгсхийгээд нам жим болсон тул “Алмаз- Антей” концерний ерөнхий захирал А.А.Петренко Монгол Улсын АТГ-ын даргад хандан захидал илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

“Добрый день, господин Командующий!

 

Я долго сомневался, прежде чем решил написать Вам это письмо. Но, все же, считаю важным донести до Вас своё мнение, так как, в конечном итоге, сложившаяся ситуация напрямую касается боевой готовности подчиненных Вам подразделений.

 

Итак, кратко сообщаю Вам суть проблемы.

 

Недавно (с 11 по 14 декабря) делегация Концерна ВКО была с рабочим визитом в Монголии, основная цель которого заключалась в подписании рабочих документов для получения выделенного Монгольской Стороной авансового платежа по контракту на модернизацию одной РЛС, состоящей на вооружении ПВО Монголии.

 

Все рабочие вопросы, касающиеся подготовки к подписанию итогового документа по платежу, были предварительно проработаны нами.

 

Однако, в конечном итоге, наш визит в Монголию оказался безрезультатным.

 

По моему мнению, отрицательные итоги нашего посещения Монголии связаны с позицией генерального директора Военно-промышленного объединения господина Коля Бямбаа.

 

Ещё в первый день нашей работы он предупредил всех членов российской делегации (к каждому из нас он обращался отдельно), что он подпишет документы на оплату аванса только при условии перевода определенного размера комиссионных (каждому из нас назывались разные цифры-12, 19, 8 процентов от суммы полученных нашим Концерном платежей). На экране своего смартфона он даже показывал реквизиты счета южнокорейской компании, куда нам следовало переводить комиссионные.

 

Мои пояснения ему, что у нас в цене контракта эти суммы не предусмотрены, не были приняты. Кроме того, я пояснил ему, что мы уже при подписании контракта пошли навстречу Монгольской Стороне и отдали 5 процентов от цены контракта Военно-промышленному объединению и согласились часть работ по ремонту шасси передать Монгольской Стороне, уменьшив в итоге стоимость контракта.

 

Впоследствии Коля все же заблокировал подписание документов, находя каждый раз новые, якобы связанные с национальным законодательством и внутренними банковскими инструкциями, причины, по которым документы не могут быть подписаны.

 

Обращаюсь к Вам, господин Командующий, с просьбой помочь в урегулировании возникшей конфликтной ситуации.

 

Действия генерального директора ВПО бросает тень на все наши добрые, сложившиеся годами отношения и, в итоге, дискредитируют репутацию Коли как руководителя серьезного государственного учреждения.

 

Это первый в моей многолетней практике работы с иностранными компаниями случай, когда откровенно, по-бандитски, пытаются удовлетворить свои корыстные интересы.

 

Прошу Вашего содействия.

 

С уважением,

Помощник заместителя

Генерального директора

Концерна ВКО "Алмаз-Антей"

А.А. Петренко“ гэжээ. Дашрамд өгүүлэхэд ОХУ албан ёсны баримт бичгээ баталгаажуулж, монголчуудын адил тамга дардас дардаггүй аж. 

 

Ер нь мань хурандаа  иймэрхүү маягийн хэл амнаас салдаггүй нэгэн байсан бололтой. Хэд хэдэн баримт олдов. Аль 2009 онд Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа ЗХЖШ-ын даргатай хамтраад хууль бус наймаа хийсэн хэмээн хэвлэлд бичигдэж байжээ. Тэдний хийсэн наймаа нь хөдөө орон нутагт зэвсэгт хүчний ангид хамаарагдах 50 тн-ын шатахуун агуулах бүх савыг зарж дуусгасан байна. Гэхдээ нэг бүрийн үнийг 250 мянган төгрөгөөр худалдаалсан болж харьяа дансанд хийсэн байж. Гэтэл тухайн үед зах зээл дээр зургаан тоннын шатахууны сав нэг сая гаруй төгрөгөөр үнэлэгдэж байсан байдаг. Тэгэхээр 50 тоннын сав өмнө нь ашиглагдаж байсан гэдгийг нь харгалзан үзэхэд дор хаяж таван сая төгрөг болох байсныг эх сурвалж хэлсэн байна. Үүнээс гадна  “...Батлан хамгаалах яамны Мэдээлэл мониторингийн хэлтсийн дарга хурандаа Г.Коля буу сум худалдсан хэрэгт татагдан ЭЦГ-Т шалгагдаж байв. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан энэ эрхмийг экс сайд. М.Сономпил өөрийн биеэр буцаан залж энэ албан дээр томилсон” хэмээн бичсэн байна. Түүнчлэн 2016 оны арваннэгдүгээр сард зарим мэдээллийн хэрэгслээр “..."Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлаж байгаа тухай өнөөдрийн өдөр тутмын сонинуудад нийтлэгджээ. Гэвч  тендерийн материал нь ганцхан компанид зориулан хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, машины маркийг NISSAN PATROL Y-62 LE-High хэмээн тусгайлан заажээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх маркийн автомашиныг Монголд ганцхан МОННИС групп оруулж ирэн худалдаалдаг. Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруулалтаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна."Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.

 

Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд "зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтэй адилхан сонсогдож байна.

 

Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд "зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтэй адилхан сонсогдож байна.

"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв” гэсэн байна. Энэ мэтчилэн чөлөөнд гарах насаа хэдийнэ давсан буурал хурандаагийн үүх түүх нь арвин зузаан юм байна. Гэвч болоод өнгөрсөн асуудлыг одоо сөхөөд яахав. Харин хамгийн сүүлд нийгэм даяар дуулиан шуугиан тариад байгаа сайдынхаа нэрийг барьж авлига нэхсэн гэх асуудал нь хаа хүрэх бол. Сайд нь үнэхээр Б.Коля хурандаагаар “юм” нэхүүлэх дээрээ туллаа гэж үү.  Уг нь Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч  Б.Бат-Эрдэнэ  УИХ-д гурав дахиа сонгогдсон,  Хууль зүйн Байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүн юмсан. Бас  цагтаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд үзчихсэн  хашир толгой. Хэрэг явдал үнэн болох нь тогтоогдвол яана даа.   

 

    Б. Заяа

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 8
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан