Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

”Оюутолгой эдийн засагт тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн”

2017 оны 12 сарын 4

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/  хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

 

 

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм эдийн засгийн шаардлагад онцгой нөлөөлөх төсөл ховор байна

 

УИХ-д өргөн мэдүүлсэн нийт  37 хууль тогтоомжийн төсөл байгаа. Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслүүдийн талаар хэлэлцээд тодруулж анхаарах 17, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой буюу дэмжих ёстой 12, ач холбогдол нь тааруу болсон буюу эргүүлэн буцаан татах шаардлагатай найман хуулийн төсөл байна гэж үзлээ. Ардчилсан намын бүлэг олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа хүлээгдэж байгаа шинэчлэлүүдээс алийг нь авч хэрэгжүүлэх эсэх дээр зайлшгүй шаардагдах хууль эрх зүйн орчныг төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна" гэлээ.

 

 

Оюутолгойн 34 хувь дээрээ нэмээд, 11 хувийн зээлийн хүү нэмэгдсэн өрийг  Монгол Улс төлж байгаа

 

Монголбанктай холбоотой, "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотой асуудлуудыг улстөржүүлэх хэлбэр рүү чиглэж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ.  Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэв. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монголбанкны шалгалтыг явуулах явцад Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ тодорхой гаргаж байсан. Энэ дүгнэлтийг УИХ-д танилцуулгад өгсөн байгаа. Монголбанкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаад, дүгнэлт гаргасантай манай бүлэг санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэндээ 2012-2016 оны хэрэгжүүлж байсан бодлого хямралын үед суурь эдийн засгаа дэмжих мөнгөний бодлого байсан. Харамсалтай нь эрх баригчид 2016 оноос төрийн эрх барьсны дараа мөнгөний бодлогыг үгүй болгоод төсвийн бодлого руу оруулсан. Тэр төсвийн бодлого нь 1.8 сар хэрэгжихдээ ямар ч  үр дүнгүй байгаа. Бид өргөтгөсөн байдлаар хуралдаад хэд хэдэн зүйл дээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

 

Нэгдүгээрт, хэрэглээний эдийн засгийг дэмжсэн уул уурхайн үнийн өсөлт бий болж байсан, Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж байсан тэр үе буюу 2008-2012 он эдийн засгийн нөхцөл байдлыг бид эргэж дүгнэж харах ёстой.  2008-2012 онд эдийн засгийн эрүүл дүгнэлт хийхгүйгээр 2012-2016 оны мөнгөний бодлого дээр ийм хариуцлагагүй дүгнэлт гаргаж болохгүй. 2012-2016 он эдийн засгийн түүхий эдийн уналт давхацсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн, Оюутолгойгоос болж тэлсэн эдийн засгийг дэмжих, бууруулахгүй байх бодлогыг тухайн үеийн төр засаг бодлого болгож хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам өөрийн мэдэгдлийг гаргана. Мэдэгдлээ гаргахдаа 2008-2012 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан, 2012-2016 онд эдийн засгийн хүндрэлийн үед Ардчилсан намын мөнгөний бодлого ямар байсан гэдгийг олон нийтэд мэдээлэх асуудлаар, 2016-2018 оны хооронд шинээр байгуулагдсан Засгийн газар буюу МАН-ын бодлого ямар үр дүнд хүрэх талаар мэдэгдэл гаргана" гэв.

 

 2008-2012 оны нөхцөл байдал ямар байсан талаар талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2010-2014 онд инфляц 13, 10.2, 14, 12.5, 11 хувьтай байсан нь зорилтод хэмжээ болох найман хувиас өндөр байсан. Үүнийг дагасан хэрэглээний эдийн засаг инфляцын өсөлтийг өдөөсөн гэж үздэг. Инфляцын өсөлтийн 2.3-ыг эрэлтийн гаралтай инфляц, 3.1-ыг нийлүүлэлтийн гаралтай инфляц эзэлж байсан байна. 2010-2012 он дуустал иргэдэд 75 мянга, 21 мянга төгрөгөөр сар бүр олгож байсан 90 тэрбум төгрөгийн хэрэглээг дэмжсэн бодлого нөлөөлсөн. Энэ үед хэрэглээний барааны импортыг үнэ 43 хувиар өссөн ийм л тэлэлтийн эдийн засаг руу бид орсон. Эдийн засгийн 17 хувийн өсөлттэй байсан 2010-2011 онд Засгийн газарт, өрх гэрийн төвшинд хуримтлал үүсгэж чадаагүй бодит үнэн байсан. Тухайн үед жилд дунджаар 34-44 хувиар өсч байсан махны үнийг тогтворжуулахгүйгээр Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтод төвшинд хүргэх ямар ч боломжгүй байсан. Тиймээс  ч инфляцыг бууруулах тогтвортой төвшин байлгах шаардлага үнэ тогтворжуулах дэд  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүргэсэн. 2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн зүйл нь Оюутолгой байсан. Оюутолгой Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр огцом тэлэлт, эдийн засгийн өсөлтийг авч ирсэн хэдий ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн.  Оюутолгойн 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү 11 хувийн хүүтэй зээлийг буцаагаад жилийн үйлчлэлтэйгээр 34 хувь дээрээ нэмээд, зээлийн хүү нэмэгдсэн өрийг  өнөөдөр Монгол Улс төлж байгааг бид санах ёстой. Энэ нь өөрөө валютын хомсдолыг бий болгох үндсэн нөхцөлийг тэлсэн эдийн засагт бий болгож өгсөн.

 

Өөрөөр хэлбэл, Оюутолгой гаргасан бүтээгдэхүүний үнийг Монголд оруулж ирж чаддаггүй. Харин Оюутолгой зардалд шаардлагатай мөнгө валют хэлбэрээр Монголд оруулж ирж байгаа нь Монголын тэлсэн эдийн засагт байнгын валютын хомсдолыг үүсгэж, инфляцыг өдөөж байгаа нэг хэрэгсэл болж байна. Бидний шүүмжлээд байгаа "Чингис" бонд, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нь өөрөө энэ инфляцыг сааруулсан. Бүр 1.1 хувь хүртэл сааруулсан. Валютын хомсдолын үед эдийн засгийг тогтвортой хямралаас гаргах нөхцөлийг бүрдүүлсэн нь Ардчилсан намын үед авч байсан мөнгөний бодлогын болон эдийн засгийн зөв бодлого байсан гэдгийг өнөөдрийн үйл явц харуулж байгаа. МАН-ын үнэмлэхүй олонх 2016-2018 онд мөнгөний бодлогыг төсвийн бодлого руу шилжүүлсэн. Тэгвэл ийнхүү шилжүүлснээрээ улс орны эдийн засагт ямар бодит үр дүн авч ирэх вэ гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон гэдгийг дүгнэх цаг хугацаа болсон.

 

"Чингис" бондын мөнгө гадагшаа оффшорт гаргаагүй, Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан

 

"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр бид олон сайн зүйлийг улс орон олж авсан. "Чингис" бондоор бид олон давуу талыг олж авсан. "Чингис" бонд хамгийн бага буюу 4.1 хувийн хүүтэйгээр Монгол Улсад оруулж ирсэн ч гэсэн энэ мөнгө гадагшаа оффшорт гаргаагүй. Харин Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Хамгийн том ажил нь 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байрыг хадгалж утааг арилгахад буюу утааг нэмэгдүүлэхгүй байхад бодит хувь нэмэр оруулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Үүнд зарцуулагдсан нийт үнийн хэмжээ 2.8 их наяд төгрөг байдаг.

 

Монголбанкнаас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр 3.9 их наяд төгрөг гарсан байдаг. Үүний 2.8 их наяд нь ипотекийн зээл байдаг. Түүнээс одоо хэн нэгэн хүний хуваагаад идэж, уучихсан мөнгө гэж тайлбарлаж болохгүй. Үлдсэн 1.1 их наяд төрөг нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т орсон байгаа. Тэгвэл "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр гурван жилийн турш төгрөгийн ханш 600 төгрөгөөр суларч байхад шатахууны үнийг тогтвортой барьж чадсан, жил бүр 30-40 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг зогсоож чадсан, хямралын үед гурилын үнийг нэмэгдүүлэхгүй тогтоон барьж чадсан бодлогын зардал байсан гэж харж байгаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2012 онд 14 байсныг жил тутамд бууруулаад, инфляцыг 1.2 хувьд хүргэсэн бодлогын зардал байсан. Уул уурхайн хямралын уршгаар хөдөө аж ахуйн, барилга угсралт, дэд бүтцийн салбарт ажилгүйдэл 200 мянгаар өсөх байсан эрсдэлийг арилгасан бодлогын зардал байсан. Гурванхан  жилийн дотор 60 мянган өрх 240 мянган иргэнийг орон сууцжуулсан, 2013-2014 онуудад гадаадын зээлийн хямралаас шалтгаалан эдийн засаг огцом уналтад орж, нийгмийн хамарсан хямралын эрсдэлээс сэргийлсэн бодлогын зардал байсан гэдгийг бид олон нийтэд хэлэх хэрэгтэй.  "Шинэчилж шийдсэн дөрвөн жил" Ардчилсан намын Засгийн газрын хийсэн бүтээснийг багтаасан шар ном байгаа. Энэ номонд бид өөрсдийнхөө бодлогоор юу хийгдсэн талаар тэс дараатайгаар бүгдийг нь гаргаж тавьсан.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан