Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна

2017 оны 12 сарын 5

Өнөөдөр МАХН-ын гишүүд хоёр тусдаа хэвлэлийн бага хурал хийлээ. Нэг хэсэг нь О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна хэмээсэн бол нөгөө хэсэг нь "МАХН дүрмийн дагуу их чуулганаа хоёр жил тутамд хийх ёстой. Гэтэл долоон жил Их чуулганаа хуралдуулаагүй учраас шаардлага тавьсан ч намаасаа хөөнө гэсэн. Тиймээс МАХН-ын бага чуулганы 120 гишүүн хуралдаж, Их чуулганыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд хийнэ" гэв. Ингээд хоёр талын байр суурийг "24VS24" булангаараа хүргэе.

 

 

 

Ц.Оюунбаатар: Намыг хагалах, буталгах зорилгоор санаатай явуулга гэж байна

 

 

МАХН-ыг дотроос нь хагалах, буталгах зорилгоор зарим хүн, улс төрийн хүчнүүд санхүүжүүлэн санаатай явуулга хийж байна. МАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлаар өчигдөр УДШ хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж бүртгэхээс татгалзсан.

 

Энэ бол хуулийн хүрээнд гаргасан шүүхийн шийдвэр. Үүнийг зарим хэвлэлээр гуйвуулж, МАХН-ын Бага хурал хүчингүй болсон гэх мэтээр бичиж байна. О.Баасанхүү Их тэнгэрт цөөн хэдэн хүмүүс цуглуулж уулзалт хийсэн. Мөн намын Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэт дүрмийн бус, хууль бус үйлдэл хийж байна.

 

Тэрбээр УИХ-ын гишүүн ч хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй. Дангаараа МАХН-ыг төлөөлж, нэрийг нь барьж Их тэнгэр, Төрийн ордонд тусгай уулзалт хийж, Их хурал зарлах эрхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, Эрдэнэтийн 49-ийн асуудал зэрэг нь намын гишүүд төдийгүй нийт монголчуудын бухимдлыг төрүүлсэн.

 

Тиймээс бид үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасан. МАХН 410 мянган гишүүн, дэмжигчтэй. Эдгээрээс хэн нэгэн нь хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлэх нь манай нам 2 хуваагдсаны шинж биш. Гэхдээ намын нэр барьж уулзалт хийж байгаа нь зөрчил. Тэр бүү хэл намын дарга болно гэж байна. Намын даргыг Их хурлаар сонгодог. Даргад өрсөлдөх нь намын гишүүдэд нээлттэй

Г.Бямбасүрэн: Санал бодлоо хэлж буй намын гишүүдээ илт үл ойшоож байна

 

 

МАХН-аас УИХ-д ганцхан О.Баасанхүү гишүүн байгаа. Түүнийг МАХН-аас хөөсөн гэх мэдээлэл сүүлийн үед гараад байна.  10 дугаар сарын 30-нд МАХН-ын Бага чуулган хуралдаж, дүрмэндээ гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Ингээд Дээд шүүхэд уг заалтыг баталгаажуулах хүсэлт гаргасан. Өчигдөр Дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцлээ.

 

МАХН-аас гишүүн хөөх заалтыг эсэргүүцэж намын гишүүд гомдол гаргасан юм. Шударгаар санал бодлоо хэлж буй намын гишүүдээ илт үл ойшоож байна.  Дээд шүүх МАХН-аас гаргасан намаас гишүүн хөөх заалтыг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

 

МАХН Их чуулганаа хийлгүй долоон жил боллоо. Дүрмэндээ хоёр жил тутамд Их чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Энэ асуудлыг бид 10 дугаар сарын 17-нд тавьсан боловч өдий хүртэл хүлээж аваагүй. Харин эсрэгээрээ намын дүрмэнд өөрчлөлт оруулж шаардлага тавьсан хүмүүсийг намаасаа хөөнө гэсэн өөрчлөлтийг намын дүрмэндээ оруулах гэсэн. Намын Бага чуулганы 120 гишүүн хуралдаад МАХН-ын Их чуулганыг 12 дугаар сарын 9, 10-нд хуралдуулах шийдвэр гаргасан.

 

Намын Их хурлыг хуралдуулах гол шийдвэрийг гол субъект нь гишүүд өөрсдөө байдаг. 1,000 орчим төлөөлөгч оролцох намын Их чуулганыг Төрийн ордонд хуралдуулна. Их чуулганаар намын дүрмэнд өөрчлөлт оруулж, даргаа сонгоно

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан