Мэндлэх хүндлэх ёсноос хүмүүс бидний харилцаа, хамт олны ёсзүй эхэлдэг билээ. Иймээс харилцааны ёсзүйн талаар Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан нарт сургалт өнөөдөр /2018.01.19/ болсон юм.
Бүтээлч сэтгэлгээний арга зүйгээр явуулсан сургалтын явцад харилцааны талаарх мэдлэг, ойлголтоо улам баяжуулан багаар ажиллаж эерэг хандлагатай байхын ач холбогдлыг мэдсэн цаг үеэ олсон үр дүнтэй сургалт зохиогдлоо.
Мөн Албан бус –Насан туршийн боловсролын төвтэй дүүргийн 12 дугаар цэцэрлэг хамтран ажиллах гэрээ байгуулж сар бүр сургалтанд хамрагдах, өөрсдийгөө чадавхжуулах зорилт тавьсан байна. Цаашид дээрх сургалтаас гадна олон ажил дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгааг дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олон илэрхийллээ