Дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар хоёр асуудлыг нарийвчлан хэлэлцсэн талаар Д.Эрдэнэбат дарга мэдээлэв. Нэгдүгээрт энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болоод байгаа Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн талаар мэдээлэв. Хоёрдугаарт сөрөг хүчний гишүүдийн зүгээс иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа татварын нэмэгдэл, шатахууны хомсдолтой холбоотойгоор үнийн зохиомол хөөрөгдөл үүсч байгааг нухацтай авч хэлэлцээд Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлээд байгааг Д.Эрдэнэбат дарга онцолсон юм. Шатахууны үнэ нэмэгдсэн нь эрх баригчдын Онцгой албан татвар нэмсэнтэй шууд холбоотой бөгөөд энэ нь ОУВС-ын шахалт шаардлагаар эрх баригчдын хийсэн бодлогогүй алхам гэдэгтэй УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд санал нэгджээ. Сөрөг хүчний зүгээс долоон төрлийн татварыг нэмсэнийг эсэргүүцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн шаардлагынхаа хариуг ирэх сарын 1-нд авна гэдгээ мэдэгдэв. Д.Эрдэнэбат дарга цааш нь “Өнөөдрийн Засгийн газар хамгийн муу ажиллаж байна. Тэд татвар нэмэх, иргэдийнхээ цалингаар оролдохоос өөр ажил хийхгүй байна. Тэдний яриад байсан эдийн засгийн өсөлт байхгүй байна. Энэ талаар дорвитой, шийдвэртэй ажиллаж чадахгүй бол энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно. Мөн УИХ-ын чадамжийн асуудлыг ч хөндөн тавихыг үгүйсгэх аргагүй” гэсэн юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (14)