Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг АТГ шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдрөөс түүүний дүүг шалгаж эхэлсэн байна.
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үедээ “Бэрэн” группын зах зээлд борлогдоогүй орон сууцыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан дур мэдэн зарцуулсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, “Бэрэн” групп нь 100 айл дахь “Хангай” хотхоныг ашиглалтад оруулсан агаад тэрхүү хотхонд худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх ёстой байсан аж. Энэхүү сангаас 900 гаруй сая төгрөг улсын төсөвт орох ёстой байжээ.
Г. Хэрлэн
Сэтгэгдэл (19)