УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 94.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Б.Золбоо