МАХН-ын дарга Н.Энхбаярын бие муу, хорих ангийн эмнэлэгт эмчилж чадахааргүй болсон тул Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн эмчилж байгаа. Энэ эмнэлэгт тэргэнцэртэй ирсэн тэрбээр ямар өвчин туссан нь тодорхойгүй ч тун хүнд байдалтай байгаа хэмээн МАХН-ынхан мэдэгдэж байна. Өмнө нь түүнийг өлсгөлөн зарлаж байх үед биеийн байдал нь ямар байгаа, ямар өвчин туссан тухайд цаг алдалгүй мэдээлж байсан. Харин одоо бол энэ нь хаалттай сэдэв болсон бололтой. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Н.Энхбаярын биеийн байдлыг харгалзахын тулд Эрүүл мэндийн сайд боллоо гэх үндэслэл муутай хардалт олон нийтийн дунд байна. Гэхдээ Н.Удвал үүнийг эрс үгүйсгэж “цаг үеийн тохироо” гэв. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын нэрээр түрий бариад ч Н.Энхбаяртай уулзаж чадахгүй байгаа аж.
Харин МАХН-ын даргын биеийн байдал үнэхээр хүндэрсэн гэдгийг тэрбээр нотолж байгаа юм. Үүнийг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал “эмгэг” гэж нэрлэж байгаа бөгөөд эмч хүн, хувь хүний үүднээс ч эрүүл мэндийн байдлыг нь нарийн мэдээлэх боломжгүй гэжээ. Зарим хүн Н.Энхбаярыг олон хоног өлсгөлөн зарласантай холбоотой бие нь муудсан гэж мэдээлж байна. Харин онц сонирхолтой нь Н.Энхбаярын туссан гэх тэр эмгэг нь өмнө нь монгол хүн тусч байгаагүй өвчин гэнэ. Н.Удвал “Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд үүсээд байгаа нөхцөл Монголд анх удаа гарсан эмгэг гэж үзэж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл өмнө нь Монголд эмчилж болохооргүй өвчин гэнэ. 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, химийн эмчилгээ хийлгэсэн тул бие, эрхтэн нь сэргэх боломжгүй болсон гэх тайлбарыг ч мөн өгч байна. Тэрбээр “Монголд эмчилгээ хийхэд хүчин чадал нь хүрэхгүй, эсийн шинжилгээ хийх түвшинд очих магадлал байгаа. Н.Энхбаяр даргатай уулзахаар өдөр болгон хүсэлт тавьж байгаа” гэв. Хэрэв үнэхээр Н.Энхбаяр Монголд байгаагүй өвчин туссан бол Н.Удвал намын даргынхаа төлөө хийх дараагийн мэдэгдэл нь “Монголд эмчилж чадахгүй тул гадаад руу явуулах” гэсэн үг байх магадлалтай болж ирэв. Шоронгийн эмнэлэг, дараа нь Клиникийн хоёрдугаар эмнэлгийг голсон Н.Энхбаяр удахгүй гадаадад эмчлүүлэхээр хөөцөлдөж эхлэх магадлалтай гэж зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Олон улсын байгууллага, гадныханд Н.Энхбаярыг авран хамгаалах хүссэн захидал бичихэд Н.Удвал болон Н.Энхбаярын гэрийнхэн туршлагажаад байгаа билээ.
Энэ мэт Н.Энхбаяр өмнө нь гарч байгаагүй шинэ шинэ үзэгдэл, үйл явдлын эзэн болж байна. Анх удаа төрийн өндөр албан тушаалтанд шүүхээс хорих ял оноосон, шүүх хурлыг нь анх удаа телевизээр дамжуулсан. Харин одоо анх удаа Монголд байгаагүй эмгэгтэй болжээ. Хэрэв Монголд байхгүй эмгэгээ эмчлүүлэхээр гадаад руу явна гэвэл мөн л өмнө нь гарч байгаагүй үйл явдал болно. Харин энэ нь шүүхийн шийдвэрээс зугтаах арга заль биш байгаасай гэж олон хүн харж байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)