Америкийн алдартнуудын өнгөрсөн зуны хайр дурлалын халуухан мэдээг
www.24tsag.mn хүргэж байна. Тэд салж бас нийлсээр. Харамсалтай нь бүхий л
үйлдэл нь олны анхааралд.
"Америкийн алдартнуудын өнгөрсөн зуны хайр дурлалын халуухан мэдээг www.24tsag.mn хүргэж байна. Тэд салж бас нийлсээр. Харамсалтай нь бүхий л үйлдэл нь олны анхааралд.
1. Хүйтэн: Роберт Паттинсон, Кристен Стьюарт
2. Халуун: Аштон Катчер, Мила Кунис
Тэд хайр дурлалын харьцаагаа албан ёсоор мэдэгдээгүй. Гэвч тэдний гаргаж буй үйлдэл халуухан дурлалынх нь талаар хамгаас чангаар хэлж өгч байна. Тэд өнгөрсөн зуны турш оройн хоол хамт идэж, хувийн үдэшлэг зохиож цагийг зугаатай өнгөрөөсөн. Энэ зураг дээр л гэхэд наймдугаар сард Бали аялахаар явж байна.
3. Хүйтэн: Том Круз, Кэйти Холмес
Бидний хайртай хос энэ зун таван жилийн хамтын амьдралаа төгсгөлөө. Үзэх дуртай кинонуудын маань хайрт хосууд зургаадугаар сард сална гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хоёр сарын дараа амласандаа хүрсэн юм. Шүүхийн шийдвэрээр тэдний зургаан настай охин Сури хүүхдийн баталгаа болгож 400 мянган долларыг эцэг эхээсээ авах эрхтэй. Мөн хатагтай Кэйти Холмес Том Крузын бэлэглэсэн үнэт эдлэлийг өөртөө үлдээх боломжтой болсон юм.
4. Халуун: Женнифер Анистон, Жастин Тероукс
Женнифер Анистон, Жастин Тероукс нар өнгөрсөн жилийн сүүлээс хамт байж эхлэснээсээ л хойш сонины мэдээний гарчиг бүрт харагдах болсон юм. Харин хосуудын харьцаа гүнзгийрч гэрлэх болсноо албан ёсоор зарласан нь хамгийн том мэдээ болсон билээ. Наймдугаар сарын 10-нд буюу Тероусын 41 насны төрсөн өдрөөр тэд Хойд Калифорн болон Нью-Йорк хотруу нисч романтик долоо хоногийн аяллаа эхлүүлсэн юм. Нью-Йорк хотын “Блу Хилл” рестаронд Тероукс Анистонд хуримын санал тавьж, сүйн бөгж бэлэглэсэн байна.
5. Хүйтэн: Жонни Депп, Ванесса Парадис
Холливүүдийн хосуудын дунд хамгийн удаан буюу 14 жилийн хайр дурлалын амьдралаа Жонни Депп, Ванесса Парадис нар дуусгахаар шийдсэнээ зургаадугаар сард мэдэгдсэн юм. Тэд 13 настай охин Лили Рөүз, 10 настай хүү Жек гэсэн хоёр хүүхэдтэй. Харамсалтай нь хайртай үрс нь ч тэдний салалтыг зогсоож дийлсэнгүй. Одоо тэд тусдаа амьдарч байна.
6. Халуун: Тэйлор Свифт, Конор Кеннеди
22 настай залуухан од Тэйлорын хайр дурлалын шинэ мэдээ хэзээ ч дуусашгүй бололтой. Тэрээр өнгөрсөн зун АНУ-ын ерөнхийлөгч асан Жонн Кеннедийн 18 настай ач хүү Конор Кеннедитэй нийлсэн юм. Дурлалдаа шаргуу Тэйлор бүр Кеннедийн Хианнас портын хажууд байдаг гэрийнх нь хажууд хаус худалдаж авсан байна.
7. Хүйтэн: Чад Жонсон, Эвелин Лозада
Хөл бөмбөгийн од Чад Жонсон, Эвелин Лозада нарын долдугаар сарын дөрвөнд хийсэн гайхамшигт хурим тун ч удалгүй хөлдсөн билээ. Харамсалтай нь хайртай хос маань 41 хоног л эхнэр, нөхөр байсан юм. Наймдугаар сарын 11-ний өдөр Чад Жонсон эхнэрээ хүчирхийлсэн хэргээр цагдаад баривчлагдаж, Эвелин Лозада ч салахаа мэдэгдсэн юм.
8. Халуун: Милей Кайрус, Лиам Хемсворд
Милей Кайрус, Лиам Хемсворд нар гурван жилийн хугацаанд хэдэн ч удаа салж нийлэв. Харин хосууд зургаадугаар сард сүй тавьж тэдний хайр үүрдийнх хэмээн зарласан. Шүтэн бишрэгчид нь 19 настай Милей Кайрус, 22 настай Лиам Хемсворд нарыг гэрлэхэд дэндүү эрт байна хэмээн дүгнэсэн. Харин хосууд үүнийг үл огоорч, Милей Кайрус бүр твиттертээ “Миний мөрөөдөл биелж байна” хэмээн бичсэн юм.
9. Халуун бас хүйтэн: Кэйти Перри, Жонн Мэйер
Хосуудын харьцаа хэсэгхэн хугацаанд хөрч, дараа нь өмнөхөөсөө ч илүү халсан юм. Хэвлэлүүд тэдний харьцаа сайхан байгааг бичиж ч дуусаагүй байхад хөгжмийн одууд дахиад л хөндийрсөн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө хамт зугаалж, хөтлөлцөн явсан байна. Тэдний тогтворгүй байдал хэзээ дуусах юм бол доо.
10. Халуун: Софиа Вергара, Ник Лоеб
Софиа Вергара, улс төрч Ник Лоеб нарын харилцаа энэ жилийн эхээр дууссан. Харин өнгөрсөн зун буцаж нийлсэн нь тэдний харилцааг нэг алхмаар урагшлуулсан байна. Софиа Вергарагийн 40 насны төрсөн өдрөөр зуун зочдын өмнө Ник Лоеб сүйн бөгж бэлэглэжээ.
11. Хүйтэн: Женни МакКарти, Бриан Юрлачер
Тэдний таван жилийн болзооны амьдарл 2010 онд дууссан. Гэсэн хэдий ч тэд уулзсаар байсан нь гайхширал төрүүлж байсан юм. Харин энэ зуны сүүлээр бид зөвхөн найз нөхдийн харьцаатай үлдэхээр болсон гэдгээ зарласан байна.
12. Халуун: Бобби Кристина, Ник Гордон
Алдарт дуучин Уитни Хьюстений охин Бобби Кристина найз залуу Ник Гордонтойгоо энэ зун бараг л “шатах” шахсан болов уу. Хьюстен Гордонг 12 настай байхад нь өргөж авч өөрийн хүү шиг л өсгөсөн. Гэсэн хэдий түүний төрсөн болон төрөөгүй хүүхдийн хайр дурлалдаа шатна гэж мэдээгүй л байж дээ.
13. Хүйтэн: Хилари Сванк, Жонн Камписи
Хилари Сванк, Жонн Камписи нарын таван жилийн халуухан амьдрал өнгөрсөн тавдугаар сард дууслаа. Тэд дахин нийлэхгүй гэдгээ ч олонд мэдэгдсэн.
14. Халуун: Чад Крогер, Аврил Лавинь
Тэдний зургаан сарын дурлалын харьцаа тэдэнд хангалттай итгэл төрүүлсэн бололтой. Наймдугаар сарын 9-нд хосууд гэрлэхээ тунхагласан нь олныг амыг ангайлгасан хэрэг болсон юм. Чад Аврильд 14 каратын алмазан бөгж хуримын бэлгээр сонгосон байна.
15. Халуун: Майкл Фелпс, Меган Рози
Олимпийн босоо аврага 27 настай Майкл Фелпс шинэ найз бүсгүй Мегандаа баярлалаа хэмээн хэлжээ. Тамирчин, модель хоёр нэгдүгээр сараас хойш болзсон хэвээр байна.
16. Халуун: Румер Уиллис, Жейсон Блэйр
Жейсон Блэйр Деми Мүүрийн том охинд дурлаад удаж байна. Тэд гэр бүлээрээ төрсөн өдрөө тэмдэглэж, цагийг зугаатай өнгөрөөх болжээ. Тэдний дурлал хэзээ ч төгсөшгүй мэт л байна даа.