АНУ-ын Флорида мужийн оршин суугч 14 настай охин жирэмсэн болсноо эцэг
эхээсээ нууж, ванны өрөөнд хүүгээ төрүүлж, багалзуурдан хөнөөгөөд
хайрцагт хийгээд орхисон байсан талаар өнгөрсөн баасан гаригт цагдаа нар
мэдээлжээ.
АНУ-ын Флорида мужийн оршин суугч 14 настай охин жирэмсэн болсноо эцэг эхээсээ нууж, ванны өрөөнд хүүгээ төрүүлж, багалзуурдан хөнөөгөөд хайрцагт хийгээд орхисон байсан талаар өнгөрсөн баасан гаригт цагдаа нар мэдээлжээ.
Флоридагийн Лэйклэнд хотын Пок Каунтид оршин суух 14 настай Кассиди Гүүдсоныг нялх хүүгээ хороохыг урьдаас төлөвлөсөн хэмээн үзэж яллахаар болоод байна. Түүнийг насанд хүрсэн хүнд тооцож яллаж магадгүй хэмээн ledger.com сайт бичсэн байлаа.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга Грэди Жадд “Түүнийг хүүгээ багалзуурдаж хөнөөж байхад тэд хүйгээрээ холбоотой байсан. Хүүг дөнгөж төрүүлэнгүүтээ хүй нь салаагүй байхад хөнөөсөн байсан” хэмээн ярьжээ.
Кассиди Гүүдсон өнгөрсөн сарын 19-ны өдөр 4.3 кг хүү төрүүлсэн байжээ. Тэрээр цагдаа нарт “Би оо-ийн өрөөнд ороод амандаа алчуур чихсэн. Угаалтуур дээр дөрөөлөн хэвтээд хүүг төрүүлсэн. Чимээ гаргаагүй учраас эцэг эх мэдээгүй” хэмээн ярьжээ. “Хүүгээ төрүүлээд түүнийг амьд байгааг нь мэдээд амьсгалж чадахгүй болтол нь нэг минут орчим багалзуурдсан” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр хүүгээ хөнөөснийхөө дараа угаагаад хайрцагт хийгээд өрөөндөө орхисон, цустай хэрэглэлүүдийг өрөөндөө шатаасан талаараа хэлсэн байна.
Охины ээж Тереса Гүүдсон өрөөнөөс нь сонин зүйл үнэртэж байгааг анзаарч, гурван өдрийн дараа хүүгийн цогцсыг олсон байна. Цочирдсон эмэгтэй охидоо дуудан, 911-рүү залгасан байна.
Кассиди Гүүдсон жирэмсэн гэдгээ нуухын тулд сургуульдаа явахдаа халхгар хувцас өмсөж байжээ.
Хэрэгтэн цагдаа нарт эхлээд хүүг зулбасан хэмээн мэдэгдсэн ч цогцосын задлан шинжилгээний хариугаар хөнөөсөн нь илэрсэн байна.
Түүнийг хэнээс жирэмсэн болсныг шалгаж байгаа юм байна. Флоридагийн Лэйклэнд хотын Пок Каунтид оршин суух 14 настай Кассиди Гүүдсоныг нялх хүүгээ хороохыг урьдаас төлөвлөсөн хэмээн үзэж яллахаар болоод байна. Түүнийг насанд хүрсэн хүнд тооцож яллаж магадгүй хэмээн ledger.com сайт бичсэн байлаа.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга Грэди Жадд “Түүнийг хүүгээ багалзуурдаж хөнөөж байхад тэд хүйгээрээ холбоотой байсан. Хүүг дөнгөж төрүүлэнгүүтээ хүй нь салаагүй байхад хөнөөсөн байсан” хэмээн ярьжээ.
Кассиди Гүүдсон өнгөрсөн сарын 19-ны өдөр 4.3 кг хүү төрүүлсэн байжээ. Тэрээр цагдаа нарт “Би оо-ийн өрөөнд ороод амандаа алчуур чихсэн. Угаалтуур дээр дөрөөлөн хэвтээд хүүг төрүүлсэн. Чимээ гаргаагүй учраас эцэг эх мэдээгүй” хэмээн ярьжээ. “Хүүгээ төрүүлээд түүнийг амьд байгааг нь мэдээд амьсгалж чадахгүй болтол нь нэг минут орчим багалзуурдсан” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр хүүгээ хөнөөснийхөө дараа угаагаад хайрцагт хийгээд өрөөндөө орхисон, цустай хэрэглэлүүдийг өрөөндөө шатаасан талаараа хэлсэн байна.
Охины ээж Тереса Гүүдсон өрөөнөөс нь сонин зүйл үнэртэж байгааг анзаарч, гурван өдрийн дараа хүүгийн цогцсыг олсон байна. Цочирдсон эмэгтэй охидоо дуудан, 911-рүү залгасан байна.
Кассиди Гүүдсон жирэмсэн гэдгээ нуухын тулд сургуульдаа явахдаа халхгар хувцас өмсөж байжээ.
Хэрэгтэн цагдаа нарт эхлээд хүүг зулбасан хэмээн мэдэгдсэн ч цогцосын задлан шинжилгээний хариугаар хөнөөсөн нь илэрсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (117)