"Хурд"-ын Д.Отгонбаярын “Чи минь байгаа болохоор” тоглолт ойртож үүний хэрээр түүний бэлтгэл улам эрчимжиж байна. 20 жил Монголын урлагт хүчин зүтгэж ирсэн хэдий ч түүний хувьд энэ нь анхны бие даасан тоглолт юм.
Тиймээс ч анхны юм үнэ цэнэтэй сэтгэл догдлом байдаг. Энэ тоглолт ч тийм байх болов уу гэж түүний олон мянган фенүүд нь хүлээж байгаа. "Хурд" хамтлаг болон Д.Отгонбаяр нь 1990-ээд оны эхээр дөнгөж сэрж байсан Монголын нийгэмд “hard rock” урсгалыг оруулж ирж байсан. Энэ нь тухайн үед үнэхээр шинэлэг байсан билээ. Тухайн цагтаа хүмүүст элдвээр хэлүүлж л байсан байх. Гэсэн хэдий ч төрөлхөөс ундран гарч байдаг авъяас билэг дарагдан үгүй болно гэж байдаггүй ба шаргуу хөдөлмөр үүнийг нь бататгаж ард түмэн хариуд нь үнэлдэг. “Чи минь байгаа болохоор” тоглолт болоход арав хоног үлдлээ.

Сэтгэгдэл (1)