24tsag.mn
сайтын facelook үргэлжилж байна.
Энэ удаагийн зочноор Монгол түмний бахархал болсон нэгэн жүжигчиний гэрэл
зургуудийг дэлгэж байна. Энэ хүн бол МУГЖ Ц.Төмөрбаатар юм. Монгол кино урлагт бахдам
амжилт гаргаж, өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг шингээж чадсан эгэлгүй их авьяастай энэ хүний амьдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургуудтай
танилцана уу.
Ц.Төмөрбаатар гуайн фото түүхийг дэлгэхийн тулд Цагааны Цэгмид гуайг дурсах зөв болов уу?. Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг. Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэдэг. Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх.
Удам дамжсан жүжигчин: Удам дамжсан авьяаслаг жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа сууж байгаа хүүхдүүдийн үдээсийг холбож сандлын хөлтэй уях дуртай, цаас зажилж байгаад хүний нүүр рүү нулимж тухайн хүнийхээ нүүрний хувирлыг харах дуртай тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг.
Бардам эр: Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан бардам монгол эр. Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэрбээр хүмүүсийн хар цагаан хэл аманд орж маш хэцүү байсан гэдэг. Хувь хүний хувьд. Ингээд л төрийн соёрхолтоо буцаасан.
Архи: Тэрбээр нэг хэсэг архинд орсон ч гэх нь хаашаа юм ямартай ч архи уудаг байжээ. Тэгээд архи хүний амьдралд ямар их гай болдгийг мэдмэгцээ өөрийн ухамсраараа биеэ татаж авсан гэдэг. Одоо тэрээр айраг ч уудаггүй. Архины талаар түүний хэлсэн цөөн хэдэн үгс: Хүн жигших тусам улам жигшдэг юм байна лээ. Архи амьдралын дайсан гэдэг дээ. Тухайн үедээ жаргалыг амсдаг л байх. Тэр нь гарсны дараа ямар зовлон болох вэ. Уусан тохиолдолд юу ч хийхийг бүү мэд. Би эцэг эхийн хайр энэрлийг мэддэг учраас ухаараад гарсан.
Алганы хээ: Хүнд өвчтэй эхнэрээ асран сувилж, гэр орноо түшигтэй сайн ханийн ёсоор авч яваа гүндүүгүй нэгэн эрийн амьдралаар хүнийг хайрлах сэтгэлийн хүч ямар гайхамшигтай болохыг харуулсан бүтээл. Үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн энэхүү кинонд МУГЖ И.Одончимэгийн хамт гол дүрд тоглосон.
Сүүдэр: Монголын сонгомол туужийн нэгээр хэдэнтээ тодорсон С.Жаргалсайханы "Айлын том хүү" туужаас сэдэвлэсэн кино. ...Сандаг хүүгийн эцэг дайнд амь үрэгдсэний дараа шаналж, ганцаардахын эрхээр эх нь талийгаач нөхрийнхөө сайн андтай дэр нийлдэг. Хүүгийн уурсал, гоморхол, өрөөлийн төдийгүй өөрийн өмнө нүгэл үйлдсэн гэх бодлоос ангижирч үл чадах хос, цасанд үлдэх мөр...
Амьдралын нахиа: Гурван хүүхэдтэй залуу гэр бүлийн амьдрал нөхөр Баяраагийнх нь архинд донтох өвчнөөс болж сүйрч байгааг харуулсан кино. Ямар ч дүрийг амилуулж чаддаг тэрбээр архичин хүн, согтуу эрийг дүрийг бүтээхдээ бүр, нүдэнд бууж, сэтгэлд хоногшитол бүтээнэ шүү дээ.
Туяа & Төмөрбаатар
"Чингис хаан": Л.Эрдэнэбулган гуайн хэдэн жил яригдаж хийгдсэн "Үхэж үл болно-Чингис хаан" киноны Тэмүүжингийн дүрд маш амжилттай тоглосон.
"Гэгээн муза-2012": Театрын урлагт хайртай монгол түмний баяр бол "Гэгээн муза" наадам билээ. Энэ жилийн урлагийн их наадамд Ц.Төмөрбаатар гавьяат маань цагаан дээл өмссөн нь их л донжтой харагдаж байлаа.
Оны шилдэг эрэгтэй дүр: Аянгын бороо жүжгээрээ 2009 оны "Гэгээн муза"-гийн оны шилдэг эрэгтэй дүр
Охин Биндэрьяа: Хорьтойдоо аав болж байсан. Том залуу нь одоо үр хүүхэдтэй болж гэр бүлийн хамт тусдаа амьдардаг. Дараагийн охиныг Биндэръя гэдэг бөгөөд аавтайгаа жигтэйхэн адилхан тэрээр урлагийн сургуульд суралцдаг. Биндэрьяа саяхан бяцхан хөөрхөн дүүтэй болсон.
Хөх толбот хүмүүс & Долоон бурхан харвадаггүй
Ээждээ л үнсүүлэхсэн: Дөнгөж шоронгоос гарсан Ерөөл гэх залуу амьдралынхаа хэдэн жилийг шоронд өнгөрүүлсэндээ харамсч, амьдралаа цоо шинээр эхлэхээр шийдэж, захиагаар харилцдаг байсан бүсгүйтэйгээ амьдралаа холбон хамт амьдарч эхлэнэ. Харин түүнийг хадмууд нь огт хүлээж авдаггүй байсан ч эцэстээ түүний хүсэл мөрөөдлийг ойлгож хүргэнээ болгон авахыг зөвшөөрнө. Гэтэл Ерөөлийн амьдрал хүссэнээр нь болсонгүй хуучин хулигаан бүлгийнхэний хийсэн хэргээр асуудал өрнөнө. Зохиолыг Василийн Шукшины "Морин Улаагана" туужаас сэдэвлэн бүтээжээ.
Сэтгэгдэл (52)