Монгол Улсад нийгмийн эмзэг бүлгийн иргэд болон хичээлээс завсардсан хүмүүст үнэ төлбөргүй боловсрол олгодог Ажилчин залуучуудын ээлжийн сургууль гэж байдаг байна. Энэ сургуулийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уг сургуулийн нийгмийн ажилтан Х.Гандолгортой ярилцлаа. Тэрээр хичээлээс завсардсан хэн бүхнийг өөрийн сургуульдаа ирж суралцахыг урьж байлаа.
-Сургуулийнхаа үүсэл хөгжлийн талаар манай уншигчдад танилцуулаач?
-Манай сургууль үүсгэн байгуулагдаад 34 жил болж байна. 1964 оноос 23, 24, 45 дугаар дунд сургуулийг түшиглэн оройн сургууль хичээллэж эхэлснээр монголын сургалтын нэг шинэ төрөл хэлбэр үүсч хөгжсөн. 1980 оноос 16 дугаар дунд сургуулийн байранд нүүж, өөрийн гэсэн байртай болсон. Харин одоо 35 дугаар сургуулийн хуучин байранд хичээллэж байна.
-Одоогоор хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Жилд дундажаар 400 орчим хүүхэд суралцаж, 200 гаруй хүүхдүүд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсдөг. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 4000 гаруй хүн суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
-Яагаад ажилчин залуучуудын ээлжийн сургууль гэж нэрлэсэн юм бэ?
-Манай сургууль бол бусад дунд сургуулиудаас их онцлогтой. Учир нь манай сургуульд эрүүл мэнд, гэр бүл, өрхий аж амьдралын байдал, ажлын боломж, ёс заншил уламжлал зэрэг шалтгаанаас үүдэн сургуулиас завсардсан, хөдөлмөрийн зах зээлд шилжин олон жил сараар сургуулиас хөндийрсөн хүүхэд залуучууд болон иргэдийг сургадаг. Тэдгээр иргэдийг нас харгалзахгүйгээр боловсролын түвшингээр нь 9, 10, 11 дүгээр ангид элсүүлэн өдөр, орой, эчнээ хэлбэрээр суралцуулж, суурь болон бүрэн дунд боловсрол нөхөн олгодгоороо бусад сургуулиудаас онцлогтой. Мөн манай сургуулийн ихэнх суралцагчид нь нийгмийн эмзэгт бүлэгт хамаардаг.
-Ерөнхий боловсролын сургуультай ижижл программаар хичээллэдэг гэсэн үг үү?
-Тийм ээ. ЕБС-ынг сургалтын системээр хичээллэж, хичээлээс гадуурх нийгмийн үйл ажиллагаанд ч оролцдог. Дүүрэг, улсын уралдаан тэмцээнд оролцдог.
-Ажлын хажуугаар суралцаж болдог юм уу?
-Болно оо. Тухайлбал, 35-аас дээш насныхан ажлаа давхар хийгээд сард таван удаа хичээллэдэг.
-Төгсөгчдийг шууд ажлын байрт зуучилдаг уу?
-Ихэвчлэн цаашид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өөрсдийн сонирхсон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцдаг. Мөн шинээр ажлын байртай болох, ажлын байраа хэвээр хадгалж ажиллах бүрэн боломжтой байдаг. Энэ ч утгаараа улсын хэмжээнд ганцхан байдаг манай сургууль завсардалт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэний боловсролыг дэмжихэд зохих хувь нэмэр оруулдаг. Мөн манай төгсөгчдөөс улс эх орныхоо алдар нэрийг дуурсгасан хөдөлмөр, урлаг, спортын олон алдартнууд төрсөн. Тухайлбал, МУГТ, далай аварга А.Сүхбат, Монгол Улсын гарьд Б.Гантогтох, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Х.Ууганбаяр, Жүдо бөхийн спортын мастер Т.Лхамдэгд, Мисс Түмэнхүслэн нар төгссөн.

Сэтгэгдэл (29)