Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй О.Зоригт хурандаагийн бие муу байна. Түүний цусан дахь сахарын хэмжээ хэт ихэсч, зүрх, үе мөчиндөө нөлөөлж, хөлийнх нь хуруунууд мэдээгүй болсон талаар мэдээлж байсан. Тиймээс эмч нарын дүгнэлтээр мэс заслын хагалгаанд орсон О.Зоригт хурандаагийн бие сайжрахгүй байгаа юм байна. Тэрээр Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр баталсан билээ. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1146)