"Би ямар доллар биш, бүх хүнд таалагдах албагүй" гэж хэлсэн үг нь
Л.Гүндалайг яг таг тодорхойлно. Гурван удаа УИХ-д сууж, Эрүүл мэндийн сайд байхдаа байнга л
шуугиан сенсаацийн эзэн болж байсан тэрбээр өдгөө хааяахан бусад гишүүдээ
дамшигласан шигээ Төрийн ордонд алхаж явна. Тэр ч тун содон эр дээ.
Зальжин оюутан.
Хөвсгөлийн сэргэлэн бор хүү Л.Гүндалай бол 11 хүүхэдтэй айлын наймдахь
нь. Германы Мартин Льютерийн их сургуульд эмч мэргэжлээр сурахдаа
ганзагын наймаа хийж явсан нэгэн. Эхлээд цаг зардаг байсан бол дараа нь
Баруун Германаас Зүүн Герман руу цахилгаан хэрэгсэл, компьютер зарж
бизнесээ өргөжүүлж байжээ. Оюутан цагийн найз нартайгаа.
Эрх чөлөө.
Энэ эрх чөлөө ханхлуулсан залуу бол ирээдүйн УИХ-ын гишүүн. 1986 онд
Чехийн Татрын өндөр ууланд. Тэр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө "ГМЕТ",
"Глобал Инвест", "Чингэс хаан травэл", "Батсарай" ХХК-ийн захирал байв.
Аав:
Аав Лхамжав хүүхдүүдийнхээ хамт. Л.Гүндалайн ахыг Баяндалай, эгчийг
Оюундалай, дүүг Дэлгэрдалай гэдэг. Сонирхолтой нь сүүлийн жилүүдэд
Гүндалай гэдэг нэртэй хүүхдүүд Хөвсгөлд олширч байгаа гэнэ. Аймгийн 80
жилийн ойгоор морь уралдахад айргийн тавд орсон 25 хүүхдийн дунд
Гүндалай нэртэй дөрвөн хүүхэд байсан гэнэ. Лхамжав гуай өдгөө 86 насыг
зооглож буй.
Гүн цэнхэр:
Гүн цэнхэр Хөвсгөл далайн мөсөн дээр гүн цэнхэр дээлтэй Гүндалай.
Тэрбээр нутгийнхаа тухай “Гүн цэнхэр Хөвсгөл далай ээж” гэдэг дуу
зохиож, "Харанга"-ын Лхагваа дуулсан.
Дуу нь: "...Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь... "гэдэг үгтэй. /Энэ дуунд өөрийнхөө нэрийг оруулсан гэж дамшиглах нэгэн ч байдаг/.
Нутгийн аваргатай. Аваргаас дутахгүй гэж хөх дээлээ хөөргөж бүслээ юу?
Ус усны хатан гоо эх далай ээж минь
Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
Гүн цэнхэрхэн далай ижий минь... "гэдэг үгтэй. /Энэ дуунд өөрийнхөө нэрийг оруулсан гэж дамшиглах нэгэн ч байдаг/.
Нутгийн аваргатай. Аваргаас дутахгүй гэж хөх дээлээ хөөргөж бүслээ юу?
Тэмцэл:
Түүний "тэмцэгч" гэх имиж аль эртнээс эхлэлтэй. Тэрбээр 2000 онд бие
даан нэр дэвшиж парламентын өөр нэг өнгө төрхийг бүрдүүлэх болсон.
Л.Гүндалайн хажууд гараа атган хашгирч яваа энэ эрхмүүд өнөөдөр ямар
"бялуу" хүртснийг бид мэднэ.
Ганц дайчин: Ингэж лоозон барьж байсан үеэ тэр "ганц дайчин гацаардахгүй" гэж нэрлэжээ.
"Ах":
Залуу сэтгүүлч Г.Уянга, АН-ын шинэ гишүүн Л.Гүндалай. Тэрбээр 2000 онд
бие даагч байхдаа ганцаараа үр дүнд хүрэхгүй юм байна хэмээн АН-д
элссэн. Тэр үед парламентын сэтгүүлч байсан, одоогийн УИХ-ын гишүүн
Г.Уянгын хуурай "ах" байв.
Эргэлзээ: 2003 оны зун Сөүлд болох Хүний эрхийн хуралд оролцохоор явах гэж байхад
нь Л.Гүндалайг хүч хэрэглэн баривчилж, хорьсон. Үүнийг
Ц.Нямдоржийн явуулга эс бөгөөд Л.Гүндалай үнэхээр оргон зугтаах гэж
байсан гэх эргэлзээтэй дүгнэлтүүд өдий хүртэл явсаар л байдаг.
Ээлж: Тэгвэл өнгөрсөн хавар Х.Баттулга гишүүн Ц.Нямдорж нарыг АТГ-т шалгуулахаар өгөхөд Л.Гүндалай дагалдаж явсан юм.
Буштай: АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ирэхэд.
Үнсэлт: Германы канцлер А.Меркелийг олны өмнө үнссэн түүний "орчин үеийн, нөхөрсөг" сэтгэлгээг "хоцрогдсон" монголчууд шоолов.
Анхны: Л.Гүндалайн анхны гэргий Цацаа ба тэдний том хүүхдүүд. 20 нас хүрч, гар нь ганзаганд хүрсэн тэд нь Англид сурч, чамгүй боловсрол эзэмшиж байгаа.
Лондонд: 2003 онд том хүү, охин хоёрын хамт.
Ганц хүү. Хүүдээ төрсөн өдрөөр нь ном бэлэглэж байгаа нь.
Ээлж: Тэгвэл өнгөрсөн хавар Х.Баттулга гишүүн Ц.Нямдорж нарыг АТГ-т шалгуулахаар өгөхөд Л.Гүндалай дагалдаж явсан юм.
Буштай: АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ирэхэд.
Үнсэлт: Германы канцлер А.Меркелийг олны өмнө үнссэн түүний "орчин үеийн, нөхөрсөг" сэтгэлгээг "хоцрогдсон" монголчууд шоолов.
Эрэл.
Түүнийг 2005 онд Хөвсгөлд алга болоход орон даяар онцгой анхаарч тухайн
үед Онцгой байдлын сайд байсан У.Хүрэлсүх олсондоо баярын нулимс унагах
шахаж байв. Ханх суманд ажиллахаар явах замд нь
завины мотор эвдэрч, далайн голд байдаг Модон хүү арал дээр нэг хоносон
юм билээ. Дашрамд Л.Гүндалай Монголд хамгийн олон буюу таван усан онгоцтой хүн.
Анхны: Л.Гүндалайн анхны гэргий Цацаа ба тэдний том хүүхдүүд. 20 нас хүрч, гар нь ганзаганд хүрсэн тэд нь Англид сурч, чамгүй боловсрол эзэмшиж байгаа.
Лондонд: 2003 онд том хүү, охин хоёрын хамт.
Ганц хүү. Хүүдээ төрсөн өдрөөр нь ном бэлэглэж байгаа нь.
Аз. Мисс
Б.Аззаяатай хэрхэн танилцсан тухай түүхээ тэрбээр ярих дуртай. Замд
тааралдсан сайхан бүсгүйг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хоёр дахь
эхнэрээ болгосон. Б.Аззаяа нь 1992 оны “Монголын сайхан бүсгүй”
тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй.
Охид:
Л.Гүндалай: "Эхнэр, охид, эм тоть гээд надаас өөр эр хүйстэй амьтан энэ
гэрт байхгүй". Тэд охидынхоо сургалтын төлбөрт жилд 30 мянган доллар
зарцуулдаг аж.
Хайр!:
Улс төрөөс гадна хайрын тухай ярих дуртай тэрбээр "Хайрлахгүй байхын
аргагүй" нэртэй намтар номоо хэвлүүлсэн нь тухайн үед бест селлер болж
байв. Харин саяхан "Хүүхдүүддээ бичсэн захидлууд" гэх эрээн хавтастай
номтой болсон.
Цаг цагаараа байдаггүй.
Арван жилийн дараа Төрийн ордон дотор
лоозон барин суух хуучин эрх баригчдад Л.Гүндалай зөвлөгөө өгч байна.
"Наадах чинь 10 жилээр хоцорсон арга" гэж. Энэ жил УИХ-д гарч чадаагүй
түүнийг аймгийн засаг дарга болохоор зүтгэж байна гэж нэлээн ярьсан.
Харин эрхэм Л.Гүндалай байдлыг гаднаас ажигласан шигээ ордны гадуур,
дотуур алхаж явна. Тэр улс төрөөс холдох ч болоогүй дэг.
Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (43)