Хэнтий аймагт МАН-аас гурван удаа сонгогдож, 12 жил парламентад суусан Д.Арвин гишүүн намаасаа гарч өөр намд элсэх сураг аль эртнээс дуулдаж эхэлсэн. Түүнийг Н.Энхбаяртай талтай байдаг тул Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар
шиг МАХН-д элсэж том албан тушаалтан болно гэж хардаж байлаа. Харин Д.Арвин УИХ-ын гишүүний тангарга өргөж зурсан гарын үсгийнх нь бэх нь хатаж амжаагүй байхад гэнэтийн сюрприз барьж МАХН биш АН-д орох гэж байгаа тухай мэдээлэл улам батлагдсаар байна. Тэрбээр өөрөө батлаагүй ч АН доторхи эх сурвалжууд түүнийг өчигдөр орой өрсөлдөгч намынхаа томчуудын өрөөгөөр очиж, уулзсан гэдгийг хэлж байгаа юм.
МАН-аас сүүлийн үед МАХН руу цөөнгүй хүн орсон ч өрсөлдөгч АН-д ингэж дуулиан шуугиантай элссэн хүн байхгүй. Тэрбээр "Манай нам эв нэгдэлгүй байсан нь нууцгүй үнэн. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай намд муу муухай бүхэн бугшиж, дотооддоо идээ бээрэнд баригдсан" гэж ил тодоор хэвлэлд ярилцлага өгч байлаа. Түүнийг намынхан нь илт гадуурхах болсон нь 2012 оны УИХ-ын сонгуулиар бүр ил, тод харагдаж эхэлсэн. Д.Арвин хэрэв Хэнтий аймагтаа дахин нэр дэвшсэн бол ингэж олон сар хүлээхгүй шууд гишүүн болчих боломж байсан юм. Даанч намынхан нь түүнд боломж олгоогүй тул тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Гэсэн ч МАН-ынхан энэ тойрогт түүнийг биш өрсөлдөгч Д.Батзоригийг нь дэмжиж байсан нь Д.Арвинг дараагийн алхмаа бодоход хүргэсэн бололтой юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН-ыг хар л даа. Фракциудаа ил тод зарладаг. Гэтэл манай нам гаднаасаа эвтэй юм шиг харагддаг мөртөө дотроо тийм биш. Нэгийгээ зууж, доош нь татдаг зантай" гэж байсан удаатай. Ингээд харахад Д.Арвин үнэхээр МАН-д багтаж шингэхгүй, байж суух аргагүй болсон бололтой. Тэр бол Монголын тэргүүн баян хатагтай нарын нэг, олонд танигдсан, гайгүй нэр хүндтэй. Д.Арвины "улаан"-аас өнгөө огцом хувиргаж "цэнхэр болох шалтгаан юу байв гэдэг энэ намуудын хэн нь хэн бэ гэдгийг харуулж зэсийг нь цухуйлгаж байх шиг. МАН зарим нэгэнд байж суух аргагүй санагдаж эхэлсэн бол АН хэнийг ч гар тосоод хүлээгээд авчихдаг цензургүй нам гэж үү?

Сэтгэгдэл (60)