puujee"Гоёл-2013" наадам өнгөрсөн бямба гаригт болж өнгөрлөө. Өнөө жил 21 дэх удаагаа зохиогдож байгаа наадмын топ моделиор Отгонбаярын Пүрэвдулам тодорсон юм. Түүнтэй ярилцлаа.
"Гоёл-2013" наадам өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөлөө. 21 дэх удаагаа зохиогдож байгаа уг наадмын шинэ топ моделиор Отгонбаярын Пүрэвдулам тодорсон юм. Тэрээр топ болсон баяраа хэвлэлийнхэнтэй хуваалцлаа. О.Пүрэвдулам "Мөрөөдөл минь биелж байна. Би “Гоёл-2007” наадмын өсөх ирээдүйтэй загвар өмсөгч болж байлаа. Мөн 2008 онд шилдэг фото моделиор шалгарч байсан. Тухайн үед топ модель болж байгаа эгч нарыгаа хараад хэзээ нэгэн өдөр эдэн шигээ топ модель гэж дуудуулахсан гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл минь биелж топ модель боллоо. Сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Яг одоо маш их аз жаргалтай байна. Топуудынхаа дунд ороод зогсож байсан мөч миний амьдралын хамгийн жаргалтай үеүдийн нэг болж таарна. Харин топ модель болсон баяраа хамгийн түрүүнд загвар өмсөгчидтэйгээ тэмдэглэсэн. Загварынхан маань "Гоёл" дууссаны дараа хүлээн авалтад ордог юм. Тэнд найзуудтайгаа баярласан. Миний хувьд "Гоёл" наадмаас өмнө маш олон зураг авалттай байсан. Дээрээс нь Монголын загварын ертөнцийн хамгийн том наадамд оролцох гэж байна гэдэг утгаараа бэлтгэл нэлээн хийж байлаа. Ерөнхийдөө цаг зав байгаагүй гэж хэлж болно. Интернэтэд ч барагтай ороогүй. Тийм болохоор намайг топ модель болно гэсэн таамаг төдийн мэдээллийг олж уншаагүй. "Гоёл" дөхөөд ирэхээр тэр ч топ болно, энэ ч топ болно гээд ярьдаг шүү дээ. Харин ганц хоёр хүний амнаас "Хүмүүс өнөө жилийн топ модоль чамайг гэдэгт найдаж байгаа шүү" гэж хэлэхийг сонссон. Топ модель болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагүй" ч надад боломж бий гэдгээ мэдэж байсан" гэж ярьсан юм.
Сэтгэгдэл (13)