Монголын жиргээчдээс хамгийн идэвхитэй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүнийг “Сонингоо уншчихаад ажилдаа гарья даа” хэмээн жиргэснийг яг өөрөө хөтлөөд байна уу хэмээн олон хүн эргэлздэг. Учир нь олны танил зарим хүний өмнөөс “жиргэдэг” тохиолдол цөөнгүй байдаг учраас тэр.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувийн болон ажлын хоёр цахим хуудастай юм байна. Ажлын твиттер хуудаст ажил хэргийн уулзалт, үйл явдлуудын талаар мэдээлж, санал бодол солилцдог бөгөөд энэ хаягийг нь Ерөнхийлөгчийн тамгын газраас хөтөлдөг. Хувийн твиттер хуудсаа зөвхөн өөрөө хөтөлдөг гэдгээ тэрээр онцолж, жиргээчиддээ хэлсэн байна.
Түүнийг олон хүүхэдтэй гэж ярьдаг ч өнчин өрөөсөн олон хүүхдийг өргөж авсан гэдгийг нь зарим хүн мэддэггүй. Хэдийгээр тэрээр олон хүүхдэд ийн буян болж буйгаа хэвлэл мэдээллээр нэг их мэдээлээд байхыг хүсдэггүй ч гэр бүлийн зургаа твиттертээ оруулжээ. Түүний гэр бүлийн зураг, ялангуяа хүүхдүүдийнхээ гуталны зургийг оруулсан нь хамгийн сонирхолтой зураг байлаа.
President ELBEGDORJ @ts_elbegdorj
@elbegdorj хаяг нь Ерөнхийлөгчийн өөрөө хөтөлдөг нь, @ts_elbegdorj нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөтөлдөг хаяг юм гэжээ.
Elbegdorj Tsakhia @elbegdorj

Mиний жаргалтай мөч. Тэр жилийн хvvxдийн баяраар дугуйтай ганцаар явахад хэн ч танихгvй байв. Хүүхдүүд нинжа гээд л.pic.twitter.com/EKUz9Yj4

Жиргэлцсэнд талархая. Ээждээ үнсүүлчээд ажилдаа. Хуралтай, уулзалттай, цэцэгтэй. Бас бөхийн барилдаан ч сайхан болно. pic.twitter.com/Oi9NKm3T

Elbegdorj Tsakhia @elbegdorj
Би нэг л удаа өвлийн өвгөн болсон юм. Жиргээчдэдээ бүгдэд нь шинэ жилийн мэнд дэвшүүлье. Шинэ онд хvсэл бүхэн нь биелэгpic.twitter.com/L3PAoHG3

Elbegdorj Tsakhia @elbegdorj
Би нэг л удаа өвлийн өвгөн болсон юм. Жиргээчдэдээ бүгдэд нь шинэ жилийн мэнд дэвшүүлье. Шинэ онд хvсэл бүхэн нь биелэгpic.twitter.com/L3PAoHG3

Elbegdorj Tsakhia @elbegdorj
My children"s shoes. I wish every person has a clean footprint and a good name. pic.twitter.com/mIfo2GSi

Elbegdorj Tsakhia @elbegdorj
Намайг еренхий сайд байхад миний 2 хүү нээх боловсон хувцастай ордонд орж ирсэн юм. Юу гэж ярилцcaж зогсоог бүү мэд. pic.twitter.com/2GTnpqHs

Олон хүн намайг еерее жиргэдэг эсэхийг их асуух юм. Гэртээ суугаад жиргэж байгаагаа ингэж батлах гээд үзье.
Сэтгэгдэл (56)