УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Учир нь өнгөрсөн оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн
Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт
харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн байна.
Түүнийг дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан юм байна.
Гэрчүүд анх Ж.Энхбаярыг 34 удаа буу дуугаргаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байсан ч хэргийг цагдаагийнхан анхааралдаа авч, шалгаж эхэлсний дараа гэрчүүд болон байгаль хамгаалагчийн мэдүүлэг бүдгэрч эхэлсэн байна. Тодруулбал, байгаль хамгаалагч нь “Доороо улаан зураастай онгоц хөвч дээгүүр эргэлдэхийг л харсан. Ан хийсэн, хэн явсан зэргийг мэдээгүй” хэмээн мэдүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (3)