Д.Арвин гоёлын дээлэнд мөнгө хайрладаггүй нэгэн. Тиймдээ ч цагаан сарын шинийн нэгний гоёлоо `Торго` салоноор тусгайлан захиалж хийлгэдэг. Түүний өнгөрөгч жилүүдийн гоёлоос хамгийн хямд нь 460 мянгаар бүтсэн дээл байдаг аж. Харин 2007 оны цагаан сараар өмссөн дээл нь 1 сая 260 мянган төгрөгөөр бүтжээ. Тэрээр дээлүүдийнхээ загварыг өөрөө гаргадаг аж. Чухам энэ жилийн цагаан сараар Д.Арвин гишүүн хэдэн төгрөгний, ямар загвартай дээл өмсөх юм бол?. Хүмүүс сонирхон харах л байх даа. Ингээд Д.Арвин гишүүний жил жилийн цагаан сарын гангараа болсон дээлтэй зургуудыг хүргэж байна.
Сэтгэгдэл (19)