Цөс яагаад өвддөг вэ?
Энэ нь цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин юм. Манай дэлхий дээр ийм өвчтэй хүн жилд хэдэн саяар илэрдэг аж. Цөсний уутаа авахуулах хагалгаа, мухар олгойн дараа хоёрдугаарт ордог. Бодисын солилцоо алдагдах цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн хүчин зүйлээс цөс өвддөг.Илүүдэл жинтэй болох, холестерин ихсэх нь эрэгтэй эмэгтэй аль ч хүнд аюултай. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд холестерин судсанд царцаж, цусны урсгалыг сааруулдаг бол эмэгтэйчүүдийнх нь цөсний уутанд бөөгнөрдөг. Иймд холестерин ихэссэн эрчүүд зүрхний шигдээс, цус харвах аюулд орж болзошгүй байдаг бол хүүхнүүдийн хувьд цөс нь өвдөж эхлэдэг аж.
Ямар хүнд цөсний чулуу үүсч болзошгүй вэ:
- Female-эмэгтэй- Fat-тарган
- Fair-haired-цайвар шаргал үстэй
- Forty-40-өөс дээш насанд
- Fertile-хүүхэд төрүүлсэн
Цөсөө авахуулах нь шилдэг арга биш
Цөс өвдөөд байна. Цөсөө авхуулна гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйг анхаарах нь чухал. Цөсөө авахуулсан хүний ходоодны боловсруулалтын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Ходоод буюу дотоод эрхтэнг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулахад цөс тусалдаг тул цөсгүй болбол бүдүүн гэдсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Цөсөө авахуулах гэж яарахаасаа илүү уутанд буй болсон чулуулгийг хайлуулах арга замыг хайхад гэмгүй.Цөсний ажиллагаанд халтай үе
Цөсөнд чулуу үүсэхэд эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар, сэрэл хоёр нь ихээхэн нөлөөлдөг. Энэ үед тэдний хөдөлгөөний идэвх хоёр дахин буурна. Сарын тэмдэг ирэх, хөл хүндтэй болох, цэвэрших үед цөсний үйл ажиллагаа нь зогсонги болж мөн цөсний уутны цорго нарийсах нь байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цөсний цорго есөн сарын турш агшиж нарийсдаг аж.
Цөс өвдөхөөс сэргийлж болно?
- Өдөрт 4-6 удаа тогтмол бага багаар хооллох. Өглөө тухтай гүйцэд хооллож байх. Өдөр шөлтэй хоол заавал идэх??
- Оройдоо хөнгөн хоол идэж занших. Спортоор хичээллэж, усанд сэлж, унтахын өмнө 30 минут хэртэй салхинд алхаж сурах
- Хүнсэндээ сайтар анхаарч, өөх, тостой хоол, хиам, утсан махнаас аль болох зайлсхийж шарсан хуурсан хоол хүнс хэрэглэхгүй байх.
- Чихэрлэг зүйлс, амттанаас татгалзах.
- Жимс ногоо, чихэргүй гурилан бүтээгдэхүүн ходоодны ажиллагааг хэвийн болгож чулуу үүсэх аюулыг багасгадаг.
- Өөртөө элдэв эмчилгээ бодож олж, ногоо, өвс ургамлын ханд уух, бусдын зөвөлгөөг дагаж хэрэгтэй хэрэггүй эм хэрэглэх нь осолтой.
- Цөсний уутаа шалгаж байх.
- Улаан дарс сайн байдаг гэсэн ойлголтыг таягдан хаях.
- Өдөрт алим тогтмол идэж байх.
- Чанасан улаан манжин, лууванг хүнсний цэсэндээ оруулах нь ашигтай гэдгийг санах.
- Илүүдэл жингээ хасахын тулд хоолоо сойх нь маш буруу арга болохыг ойлгох.
- Хоолны дэглэм сахихдаа эмчээс зөвлөгөө авах.
Сэтгэгдэл (32)