Хүн төрөлхтний сэтгэлгээний мөн чанар, тэр дундаа монгол хүний
ертөнцийг үзэх үзлийн мэдрэхүй болж өгөх ёстой дуу хөгжим маань өдгөө
ямар эмгэнэлтэй, инээдэмтэй болсныг өчигдөр цугласан судлаачид олон
түмэнд илчилсэн юм. Утга уянгын алдаатай дуу сонсоод байгаагаа ч
мэдэхгүй амандаа аялж, дуулах дуртай дуу, сонсох дуртай хөгжмөө
болгосон бид одоо л бодит байдлыг нүдээр үзэж, чихээр сонсож авах цаг
ойртож.
Дуу 1960, 70-аад оны дуунууд намарших тусмаа тунгалагших гол мэт. Гэтэл сүүлийн үед үг эгшиглэн зохицсон дуу тун чиг цөөрсөн гэж судлаачдаас эмзэглэн хэлэх нэгэн ч байлаа.
Мэргэжлийн хөгжмийн зохиолчтой болоод 50 гаруй жил, дууг мэргэжлийн хэмжээнд дуулаад 100 жил болсон хэдий ч чухам дуу ямар байх тухай огт яригдаагүй. Дуу ямар байх ёстойг ярих бүү хэл дууны үгний логик утгыг ч анзаарах сөхөөгүй амьдарч байна. Яг өөрийнхөөрөө дүгнэж. Чихэнд сонсголонтой, өөрт таалагдасан дуугаа сайхан дуу, гоё дуу гэсээр л. Дууныхаа утгын алдааг ч анзаарахгүй.
Гэтэл тухайн дууг амилуулж байгаа дуучин нь дууг ерөнхийд нь хөгжмийн зохиолч мэднэ гээд хаячихсан байдаг. Үүнд утга зохиол судлаач, МЗЭ гээд хамаатай байгууллагууд огт анхаарахгүй явж ирсэн. Гагцхүү энэ оноос л хуулбарласан дуу, дууны утга агуулга алдагдаж байгаа талаар мөн амаа хөдөлгөөд зогсож байдаг дуучдын булхиаг илчлэхийг оролдож, энэхүү сэдвийг хөндөж байгаа нь сайшаалтай юм. Ямартай ч олон зүйлийг нуршилгүйгээр бидний хамгийн сайн мэдэх цөөхөн хэдэн дуун дээр үгийн утга хэрхэн алдагдаж байгаа хийгээд найруулгын ямар онц ноцтой алдаа гарч байдгийг дэлгэн харуулъя.
"Ааваа зорино" дуу: Усны толио царцахын цагт... гэсэн мөр байна Тос ус хоёрын ялгаа бол царцах, хөлдөх юм. Тос хэзээ ч хөлдөхгүй. ус царцахгүй.
"Гүйгүүл морь“ дуу: Эхийнхээ хээлэнд зарагдсан унага гэж байна. Хээл гэдэг чинь унага шүү дээ.
""Богд хан уул" дуу: Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ . , Амалгаа сайн гаанс ч юм шиг ээ. гэсэн мөрүүд бий. Хазаар. гаанстай адилхан уул байна гэж төсөөлөхөд бэрх л байгаа байхгүй юу.
“Толин хул" гэдэг дуунд: “Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам” эндээс харахад хийморь ч байхгүй, зүг ч байхгүй болчихож байгаа хэрэг. Ийм логик алдаатай дуунууд олон.
Шүлэг Б.Лхагвасүрэн. хөгжим: Б.Магсаржав "Зүүдэн бороо" гэдэг дуу.
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ юм бол доо...
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ гэхээр хамтдаа барьсан гэсэн санаа байна. Гэтэл Тормойж суух чинь хэзээ юм бол доо... гэхээр өнөө хамт байсан хүн нь алга болчихоод байна.
Шүлэг Ц.Бавуудорж, хөгжим Г Гэрэлсайхан "Зүүдлэн жаргах амраг" гэдэг дуу
.. Харцыг чинь санаад би уяран дурсдаг
Хацрын туяанд дуулан сэргэдэг. гэсэн мөр байна. Харцыг чинь санаад Би уяран дурсдаг гэхээр санан дурсаж байгаа санаа. Хацрын туяанд дуулан сэргэдэг гэхээр хажууд нь хүрээд ирчихсэн болно. Дараагийн бадаг нь мөн ийм байна.
Галбирыг чинь санаад би энлэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг...
Шүлэг: Ш.Бадарчийн, хөгжим: Ё.Сүхбаатар "Мартагдашгүй хайр" гэдэг дуунд.
Хонгор багын зангаараа хайранд минь эргэж мөнхрөхгүй шүү дээ...” мартагдана гэсэн санаа байхад дараагийн мөр нь .Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дзэ гэхээр огт мартахгүй гэсэн санаа гараад ирнэ.
Шүлэг: Ү Хүрэлбаатар, Д.Цэнджав, Ш.Гүрбазар. хөгжим Л.Балхжав "Хайрын дээд хань минь" гэдэг дуу:
...Халуун мөрийг чинь түшиж явъя
Хайруу хатууг ханиараа би чинь туулья.. гэсэн дахилтын мөр байна Уг нь хатуу бүхнээс чамайгаа хамгаална гэсэн санаагаар бичсэн байх. Гэвч эсрэгээрээ болчихож. Энэ голыг завиараа гатална, элсэн цөлийг тэмээгээрээ туулъя гэдэгтэй адил юм.
Шүлэг: Ш.Гүрбазар, хөгжим: Ё. Сүхбаатар “Санаанд илхэн хань" гэдэг дуу.
Гэр баганадсан бүлийнхзэ өрхийг үүрээр татсан.. Гэр багандсан бүл гэж чухам юуг хэлээд байгаа, бүлийнхээ өрхийг татна .. гэдгийг юу гэж ойлгох нь бүү мэд.
Шүлэг: Ш.Гүрбазар, хөгжим. Ё. Сүхбаатар “Хайрын совин" дуу. Дэгдэн ирдэг салхин үгүйсэн болбол Тэнгэрийн шувуухай хаанаа ч жиргэх билээ салхигүй л бол шувуу жиргэх аргагүй юм шиг санаа гарсан байхад дараагийн мөр нь ..Гандахын онгонд наран үгүйсэн болбол Газрын элгэн дээр юундаа ч гуних билээ . Наран байгаа учраас гуниглаад байгаа юм шиг санаа гарч байна. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Энд зөвхөн нэр алдартай хүмүүсээс ганц хоёрыг жишээлсэн билээ.
Бидний сонсох дуртай, биднийг хөглөж явдаг ийм сайхан уран бүтээлүүд ямар их алдаатай байдгийг уншигч та ойлгосон биз ээ. Чухам энэхүү эмгэнэлэт байдлыг элэглээд, дохуурхаад өнгөрөх биш дахин ийм төрлийн алдаа гарахгүй Монголын урлаг маань цаашид улам хөгжин дэвшиж явах нь л чухал.

Б.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (2123)