Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Германы Канцлер хатагтай Ангела Меркель манай улсад ганцхан өдрийн айлчлал хийж байна.

Түүнийг М.Тетчирээс хойшхи дэлхийн хамгийн хүчтэй удирдагч нарын нэг гэж үнэлдэг, Германы “төмөр хатагтай” гэх нь ч бий. Энэ үнэлэмж түүнийг хэн болохыг хэлээд өгнө. Тийм ч учраас Forbes сэтгүүл түүнийг сүүлийн 4 жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулаад байгаа юм.
А.Маркель 1954 онд Германы Ханбург хотод төрсөн. Аав нь шашин судлаач, пастор, ээж нь англи хэлний багш мэргэжилтэй.
Харин Меркель өөрөө физикч, химич мэргэжилтэй бөгөөд 1973-1978 онд Лейпцигийн их сургуулийг дүүргэжээ. Төгссөнийхөө дараа 1990 оныг хүртэл Химийн төв институтад ажиллаж, суралцсан байна.
Тэрээр хими, физикийн хүмүүстэй ойр дотно байдаг. Тиймээс 1977 онд анхныхаа физикч нөхөртэй гэрлээд 1982 онд салсан бол дараагийн нөхөр нь химич мэргэжилтэй юм.
Баруун Германаас түүнийг тагнуулчийн албан тушаалд, нууц цагдаа болгох гэж байжээ. Гэсэн ч түүний хэт задгай яриа, “сул ам” нь энэ бүхнийг цуцлахад хүргэсэн гэдэг. Параг хот, 1982 он. Зүүн талаас дөрөвдэх нь Ангела Меркель.
Ангела Меркель 1990 оны 12 дугаар сард улс төрийн сонгуульт ажлаа эхлүүлсэн бол анх 1994 онд Байгаль орчин, цөмийн эрчим хүчний сайд болсон юм. Баруун талд Ангела Меркель, парламентын даргын хамт.
2005 оноос тус улсын холбооны Канцлераар ажиллаж ирсэн. ХБНГУ-ын хүүхэд эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайд, Байгаль орчин цөмийн эрчим хүчний сайд, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг томоохон албан тушаал хашиж байсан.
Хил залгаа оршдог Франц, Герман улс харилцаа холбоо сайтай бөгөөд үүнд Францын ерөнхийлөгч Николи Саркози, Германы канцлер Ангела Меркель нарын нөхөрсөг байдал ч чухал үүрэгтэй юм.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сүүлээр дэлхийн улс төрийн удирдагч нартай уулзах үеэр Ангела Меркельтэй ярилцаж байна.
Германы канцлер Меркелийн гэр бүлийн тухай мэдээлэл тун нууцлаг. 2005 онд түүнийг канцлер болсоны дараа нөхөр Иоахим Сауер олны өмнө гарч иржээ. Тухайн үед хэвлэлээр "Өнгөрсөн хугацаанд тэр хаана байв, Меркель?" хэмээн асууж байсан юм. Германы Хумбольдын их сургуулийн профессор Иоахим өмнөх гэр бүлдээ хоёр хүүтэй байжээ.
"Төмөр хатагтай" Меркель даашинзтай байгаа нь олон хүний анхаарлыг татаж байжээ. Түүний энэ зураг шуугиан тарьсаны учир нь хатагтай Меркель ихэнхдээ албаны хослол, хүрэмтэй явдагтай холбоотой юм.
Энэ цаг үеийн дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй удирдагч маань хоёр удаа гэр бүл зохиосон ч хүүхэд төрүүлээгүй юм.
Манай улсад айлчилж буй Германы Канцлер Ангела Меркель Ерөнхий сайдтай хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёртой уулзана. Бас УИХ-ын нэгдсэн чуулганы хүндэтгэлийн хуралдаанд үг хэлнэ. Манай улсын хүндэтгэлийн чуулганд өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, НҮБ-ын дарга асан К.Аннан, ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путин, БНХАУ-ын дарга Ху Жинтао, БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт зэрэг дэлхийн томчууд албан тушаал хашсан ид үедээ үг хэлж байсан түүхтэй.

Сэтгэгдэл (13)