Германы Засгийн газар хүсээгүй жирэмсэлсэн эмэгтэйчүүд эмнэлэгт
төрөхдөө хүүхдийнхээ болон өөрийнхөө нэрийг хуурамчаар бүртгүүлэхийг
зөвшөөрсөн хуулийн төсөл санаачилсан талаар “BBC” мэдээлжээ.
Германы Засгийн газар хүсээгүй жирэмсэлсэн эмэгтэйчүүд эмнэлэгт төрөхдөө хүүхдийнхээ болон өөрийнхөө нэрийг хуурамчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төсөл санаачилсан талаар “BBC” мэдээлжээ.
Энэхүү хуулийн төсөл нь хүүхдэд аюул учруулах төрөлтийн тоог багасгах зорилготой аж. Эхчүүд хүсээгүй хүүхдээ найдвартай буюу эмнэлгийн нөхцөлд ямар нэгэн асуудалгүй төрүүлснээр хүүхэд хаягдах явдлаас ч хамгаална хэмээн эрх баригчид мэдээлсэн байна.
Хуулийн дагуу эхийн тухай хувийн мэдээллийг эмнэлэг хүүхдийг 16 нас хүртэл нууцлан хадгалах аж. Ингэснээр хүүхэд 16 нас хүрсний дараа хадгалагдсан мэдээллийн сангаас эхийнхээ албан ёсны нэрийг мэдэх боломжтой юм байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлээд хаяж явах нь Европийн орнуудад элбэг тохиох болсон байна. Судалгаагаар Германд 1999-2010 оны хооронд 1000 гаруй хүүхэд бүртгэлгүй төрж, гудманд хаягдсан явдал гарчээ.
Хэрвээ хуулийн төсөл батлагдвал 2014 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжих юм байна.

Д.Идэр