1954 он. Шинзо
Абэ Японы Ямагучи мужид төржээ. Тэрбээр хожим нь Парламентын
төлөөлөгчдийн танхимд мужаасаа долоон удаа сонгогдон суусан юм.
1954 он. Шинзо Абэ Японы Ямагучи мужид төржээ. Тэрбээр хожим нь Парламентын төлөөлөгчдийн танхимд мужаасаа долоон удаа сонгогдон суусан юм.
Элит гэр бүл. Удмын улстөрч хүн бол яах аргагүй Шинзо Абэ юм. Түүний аав Шинтаро Абэ, өвөө Кан Абэ, өвөө Нобосүкэ Киши, ээж Ёко Киши нар бүгд нэртэй улстөрчид байв. Абэгийн нагац ах Эйсакү Сато мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Э.Сато тухайн үедээ, Засгийн газраараа Японыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргуулж чадсан гавьяатай хүний хувьд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байв.
Хоёр настай Шинзо Абэ эцэг эх, ахын хамт. Түүний аав Шинтаро Абэ Японы гадаад хэргийн асуудлыг хамгийн удаан хугацаанд хариуцан ажиллаж ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлджээ. Харин ээж Ёко Киши нь 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки Тожогийн кабинетийн гишүүн байсан гэдэг.
Ганган оюутан Абэ. Ямагучи дүүргийнхээ Сэйкэй бага, ахлах төгссөн тэрбээр Сэйкэйгийн их сургуулийн Хуулийн сургуулийг улс төрч мэргэжлээр төгсчээ. Мөн АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцсан байна. Абэ бол Японы хамгийн дэгжин ганган улс төрч, хувцсаа зөв сонгох, зангиагаа хээнцэр зангидах талаараа алдартай нэгэн. Түүний энэхүү соёл оюутан байхаас нь л олны хараанд өртөж байв.
Аавын туслах. Кобэгийн гангийн үйлдвэрээс ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр 1982 онд Гадаад хэргийн сайд Шинтаро Абэ буюу аавынхаа туслахаар ажиллах болж мөн намдаа зүтгэж эхэлжээ.
Ээж нь хүүдээ намын ажлаа өвлүүлжээ. Ёко Киши Японы Ардчилсан намыг байгуулсан бөгөөд 1950 онд Ёшидагийн Либерал нам, Кишигийн Ардчилсан нам нэгдэж өнөөдрийн Шинзо Абэгийн удирддаг Либерал Ардчилсан намын эхлэлийг тавьсан байна.
Эхлэл. Шинзо Абэ ялалтаа тэмдэглэж байна. Тэрбээр 1993 онд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсоноор улс төрийн карьераа эхлүүлжээ. Шинзо Абэ Мори болон Койзимугийн Засгийн газрын үед Төлөөлөгчдийн танхимийг даргалж мөн намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн байна.
Хамгийн залуу. Тэрбээр 2006 онд Жуничиро Койзумигаас халааг нь авч 52 настайдаа анх Ерөнхий сайд болж байв. Ингэснээрээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрөхөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгчээ. Харин Японы зарим хэвлэлүүд энэ үед эдийн засгийн үзүүлэлт унасан учир шахалтаас болж ажлаа өгсөн хэмээн бичсэн байна.
90, 96. Шинзо Абэ 58 настайдаа дахин Ерөнхий сайдаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Японы 90, 96 дахь Ерөнхий сайд болсон юм. Японы сүүлийн хоёр Ерөнхий сайд хоёулаа морь жилтэй, Койзүми Абэгаас нэг үе буюу 12 насаар ах юм байна. Азиуд морь жилтэй хүмүүсийг босоо хийморьтой, үйлс зам сайтай байдаг хэмээн билэгшээдэг.
Хань. Шинзо Абэгийн эхнэр Акие нь 50 настай, нөхрөөсөө найман насаар дүү юм. Акие Абэ нь “Моринага” хэмээх Японы шоколадны хамгийн том үйлдвэрийн эзний охин. Абэгийнх хүүхэдгүй айл. Акие 25 настайдаа Абэтэй гэрлэсэн ч хүүхэд төрүүлээгүй.
Японы тэргүүн хатагтай Акие Абэ ерээд оноос радиогийн хөгжмийн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж “Аскей” нэрээр олны танил болсон. Ер нь урлагт дуртай, авъяастай бүсгүй аж. Монгол эзэгтэй нар шиг солонгос сериал үзэх дуртай тэрээр Шинзо Абэгийн хамт манай улсад зочилсон билээ.
Далай ламтай хамт. Тэрбээр өнгөрсөн намар Токиод Далай ламтай уулзсан юм. Буддын шашны гэгээнтнээс хадаг хүртсэн Шинзо Абэ төвдүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татсан. “Би төвдүүдийн төлөө ажиллаж, өнөөгийн хүнд нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн Абэ амлажээ.
Айлчлал. Энэ удаагийн гадаадын төрийн тэргүүний айлчлал нь урьд өмнөхөөс эрс ялгаатай. Учир нь япончууд өөрсдөө санаачилга гарган Ерөнхий сайд Н.Алтанхуягийг урьснаар айлчлал хийсэн юм.
Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад төрийн айчлал хийх болсон нь хоёр улсын хооронд хийгдсэн “Economic partnership agreement” буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний талаар болон, Монголын уул уурхай тодруулвал монголын нүүрс, газрын ховор металл (чип хийхэд чухал түүхий эд болдог) зэрэгт хамтрах боломж байгаа эсэх талаар ярилцах байв.
Айчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад яриа хэлэлцээ чиглэгджээ.
Айчлалаар Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад яриа хэлэлцээ чиглэгджээ.
- Ноён Шинзо Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, манай орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилга дэвшүүлсний дагуу хамтран ажиллахаар болжээ. Энэ зорилгоор “Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах асуудлаар ярьж тохиролцжээ.
- Хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй гэж санал нэгджээ.
- Ерөнхий сайд Шинзо Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (26)