Улаанбаатар Өнөөдөр / 2015.03.27
  • 6 Өдөртөө
  • -8 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1989.51

400 гаруй өрөмдлөгийн компани ажилгүй зогслоо

2013 оны 4 сарын 5
Уул уурхайн салбар луу чиглэсэн хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар хатуурхаж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг цогцлуулаад байсан мөнгөний эздэд эргэлзээ төрүүлж байна. 2012 оны сонгуулийн өмнөхөн УИХ маш богино хугацаанд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг батлалсан. Мөн Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасан. Эдгээр баталсан, батлахаар зэхсэн эрх зүйн баримт бичигт шингээсэн үндэсний эрх ашгаа хамгаалах бодлого нь уул уурхайд хөрөнгө оруулагчдын хүслийг хязгаарлаж байна. Хөрөнгө оруулагчид өнгөрсөн хавраас эхлэн манай уул уурхайн салбарт оруулах хөрөнгө талаараа эргэлзэж эхэлсэн юм.

Монгол банкны судалгаагаар жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 16, энэ оны эхний сард 41 хувиар буурсан гэнэ. Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт буурснаар өрөмдлөг, геологи, тэсэл гээ ний компаниудын ихэнх нь ажилгүй сууж байна. Тухайлбал өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг 400 орчим компани бүтэн зогсолт хийхээр болсон байна.
Т.Хулан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...