Бэлгийн үйл ажиллагаанд бие бялдраас гадна дотоод шүүрлийн зохицуулалт, тархины төв мэдрэлийн систем чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлгийн амьдралын хугацаа нь хүн бүрт өөр өөр байна. Энэ нь биеийн болон бэлгийн чалх, сэтгэл санааны байдал, нутаг орон, уур амьсгал, хоолны чанар, нойр, амралт зэргээс шалтгаална. Бэлгийн амьдралын хамгийн дээд хугацаа нь дунджаар 90 нас гэж үздэг. Бэлгийн амьдрал нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны туйлын нандин агшин бөгөөд зөвхөн үр удмаа үлдээхийн тулд бус энэ хорвоод хүн болж төрсний баяр бахдал, амьдын жаргалыг амсан эдлэхийн тулд хийдэг зүйл юм.
Бэлгийн амьдралын ач холбогдол насан туршид хэвээр байдаг. Нас ахисан шалтгаанаар бэлгийн ажлыг зориудаар сойвол биед таагүй нөлөө үзүүлдэг. Бэлгийн чалх буурах нь олон янзын шалтгаантай байдаг. Нас ахихын хэрээр эмэгтэйчүүдийн бие организмд нь эм бэлгийн даавар багассантай холбоотой цэвэршилт явагддагийн адил эрчүүд нас ахихын хэрээр андроген дааврын дутагдалд орно. Энэ үед бэлгийн чадавхи сулрах, ажлын бүтээмж буурах, ядарч сульдах, хөгшрөх явц түргэсэх байдал ажиглагддаг. Үүнээс гадна бэлгийн чалхад бэлгийн замын өвчин, архи, тамхи, сэтгэл санааны дарамт, хайртай хүнийх нь хэлсэн хүйтэн, хөндий үгс ч нөлөөлдөг байна.
Харин бэлгийн чалхад сайнаар нөлөөлдөг хүчин зүйлд спортоор хичээллэх, хамгийн сайхан үгсээр урам хайрлах, бэлгийн cайн зохицол гэх мэт орно. Бэлгийн сулралд орсон тохиолдолд алдагдсан дааврыг нөхөхийн тулд витамин, ургамлын гаралтай бэлгийн болон биеийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх бэлдмэлүүдийг зөв зохистойгоор хэрэглэвэл таныг хамгаалж чадна.
Сэтгэгдэл (16)