Зарлагдсан ханш USD 1917.55
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.28
12
Өдөртөө
6
Шөнөдөө

“Цахиагийн Элбэгдоржийн онч үг I” ном өнөөдрөөс худалдаанд гарлаа

2013 оны 5 сарын 9
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уран үгийн мастераас гадна юмыг зүйрлэж, онож хэлэхдээ гаргууд гэдгийг олон түмэн мэднэ. Түүний сүүлийн жилүүдэд хэлсэн онч үгсийг хэсэг залуус сайн дурын үндсэн дээр нэгтгэн ном болгон хэвлүүлжээ. Тэдгээр залуус уг номоо өчигдөр АН-ын их хурлын үеэр зарсан байна. Харин өнөөдрөөс “Интер” номын дэлгүүрээр зарж эхлэх аж.

    Сонирхолтой нь энэ номыг санаачилсан залуус Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аваагүй өөрсдөө сайн дураараа хийжээ. Үүнийг нь сонссон Ерөнхийлөгч “Залуус надаас санал аваагүй. Ном хэвлэлтэй заргалдахгүй. Тэгээд ч эдгээр онч үгсийг нийтэд хандаж хэлсэн” хэмээн тайлбар хийжээ. Нэгэнтээ “Үг үнэтэй. Учир нь үг утгатай. Үг жинтэй. Учир нь үг онодог. Үгийн жинг нэмэхийн тулд бодох хэрэгтэй. Үгийн хүч үндэстний хүч болдог” хэмээн хэлж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн онч үгсийн эхний хэсэг уншигчдын гар дээр очлоо. Түүний ингэж бодож хэлсэн онч үгсийн дараагийн цуврал ч удахгүй гарах гэнэ.

онч мэргэн үгс



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан