Олон жил урлагийн гал тогоонд чанагдаагүй ч гэнэт л "цойлоод" ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хүсдэг болжээ. Хэцүү амьдрал туулж өдий зэрэгт хүрсэн гэдгээ бусдаас нуудаггүй, харин ч бахархдаг энэ эмэгтэйн амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
"Хэцүү анги" киногоор олны танил болсон жүжигчин Б.Навчаа гялалзаж явна. Олон жил урлагийн гал тогоонд чанагдаагүй ч гэнэт л "цойлоод" ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хүсдэг болжээ. Хэцүү амьдрал туулж өдий зэрэгт хүрсэн гэдгээ бусдаас нуудаггүй, харин ч бахархдаг энэ эмэгтэйн амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
Хоёр настай Б.Навчаа. Ах, эгчтэйгээ авахуулсан энэ зураг нь түүний хамгийн багийн зураг. Тэрбээр 1977 оны могой жилд төржээ.
Хоёрдугаар ангийн Б.Навчаа. Тэгвэл хоёрдугаар ангийн сурагч Б.Навчаа бусад охид шиг л цагаан туузаар гангардаг байж. Багад нь аав, ээж хоёр нь салснаар аав болон авга эгчтэйгээ өсчээ. Тиймээс хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн эгчийгээ "ээж" гэж дууддаг байна.
Шинэ гутал. Өөрийнх нь хэлснээр "үгээгүй ядуу өссөн" Б.Навчаа наймдугаар ангид байхдаа буюу энэ зурган дээрх шиг том болсон хойноо анх удаа шинэ гутал өмч үзэж байжээ.
Харин түүнийг есдүгээр ангид байхад буюу 1995 онд багш нар ажил хаяж, конкурсдэж чадаагүй аж. Гэсэн ч авга эгч нь эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-ийн жүжигчний ангид оруулсан гэнэ.
Амьдралынхаа гарааг хамт эхэлсэн жүжигчний ангийн оюутнууд.
Жүжигчин Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, А.Мөнгөнзул, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг гээд амжилттай яваа олон жүжигчид түүнтэй хамт суралцаж байв.
Ангийнхнаасаа ялгарах зүйл нь Б.Навчаа багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөггүй байж. СУИС-д урлаг судлаач, найруулагчийн ангид орж чадаагүй болохоор жүжигчин болох замыг сонгожээ.
Гэсэн ч амьдралын эрхээр мэргэжлийн ажлаа хийлгүй, уурхайд туслах тогооч, нарийн боовны цехэд тогооч хүртэл хийж явжээ. Сургуулийнхаа төлбөрийг олохын тулд "Москва" ресторанд цэвэрлэгчээр ажиллаж байсан гэнэ.
"Хэцүү анги"-ийн хэцүү захирал. Монгол олон ангит киноны салхийг хагалсан гэдэг "Хэцүү анги" кинонд тэрбээр анх туслах найруулагчаар ажилласан. Сургуулийн захирлын дүрд өөр жүжигчинг урьсан ч татгалзсан хариу авсан тул өөрөө тоглосон нь түүнийг олны танил нэгэн болгож орхисон юм.
Үзэгчдэд таалагдсан түүнийг найруулагчид ч овоо хараандаа авч "Помагите нам", "Рашаантын 18", "Би эмэгтэй хүн" гээд олон кинонд тоглосон билээ.
"Рашаантын 18". Ааш муутай ч сайхан сэтгэлтэй эгчийн дүрд тоглохдоо тэрбээр киноныхоо найруулагчаар давхар ажиллаж байсан юм.
Харин "Би эмэгтэй хүн" киноны зохиолыг зөвхөн түүнд зориулж бичсэн гэдэг.
Охин. Хувийн амьдралаа бусдаас нуудаггүй ганц бие ээж. Энэ жилийн наадмаар хуушуур идэнгээ авахуулсан зураг.
Түүний охин ч бас ээжийгээ дагаж, "Ларьдма" кинонд жижигхэн дүр бүтээгээд авсан. "Захиа сонсоод уйлдаг охин чинь миний охин шүү дээ".
Б.Навчаа жүжигчин болоогүй байсан бол цэргийн хүн болох байсан гэнэ.
Богино хугацаанд өөрийн гэсэн "Навчаа фильм" студитай болсон түүний "Ларьдма"-г сайн кино болсон гэж үзэгчид үнэлж байна. Оройхон гараад ширүүхэн дайрна аа гэж...
Бусдаас нуугаагүй хэнэггүй зураг. "Би үеийнхнээсээ овортой харагддаг гэж үү?"
"Би хэн бэ?". Тэрбээр удахгүй "Монгол HD" телевизийн "Би хэн бэ?" нэртэй шинэ шоу нэвтрүүлгийг дуучан Наратай хамтран хөтлөх гэнэ. Олон кинонд, янз бүрийн дүрээр нь мэдэх түүнийг жинхэнэ хэн бэ гэдгийг нь удахгүй дэлгэцээр харах нь.
Хөлд хүнд Б.Навчаа: Тэрбээр хамгийн сүүлд "Үргээлэг 2" киноны зургийн даргаар ажиллаад байна. Киноны нээлтийн үеэр түүнийг хөл хүнд болсон гэдгийг олон нийт мэдсэн билээ. Ганц бие ээж нөхөрт гарчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (54)