Монгол Улсын экспортлогч бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Түүнээс гарсан ашиг болон ирээдүйд ирэх орлогыг аль эрт зарцуулсаар ирсэн Монгол улсын өнөөгийн хөгжил дэлхийн эдийн засгийн багахан хөдөлгөөнөөс хамаарч байна. Ази тивд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа хэдий ч олон улсын анхаарлыг татаж буй монголд асуудал бэрхшээл олон гарч байна. Энэ онд багтаан монголчуудын заавал шийдвэрлэх ёстой гурван асуудлыг эдийн засагчид нэрлэснийг хүргэж байна.
Хууль эрх зүйн тогтвортой байдал
Гадаадын хөрөнгө оруулалтаар амьдралаа зогоож буй Монгол Улс руу чиглэсэн мөнгөний урсгал улам багасч байна. Шаардлагатай хуулиа шинэчлэн батлахын сацуу хууль эрх зүйн тогтвортой байдал ихээхэн анхаарал татаж буй юм. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийг төрийн дээд байгууллагын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдыг ихээр “айлгадаг” юм. Улс орны хөгжил, нэгдсэн бодлогоос илүү нам эвслийн талцал, бизнес, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд тавьж буй нь хамгийн том саад болж байна. Түүнчлэн өнөөдөр байгуулсан гэрээ, зөвшөөрөл, үйл ажиллагааг дараагийн эрх баригч үгүйсгэх магадлал нь гадаадынхныг үргээдэг.
Хууль эрх зүйн тогтвортой байдал нь тухайн хөрөнгө оруулагч удаан хугацааны турш анх тохирсон ёсоор ашиг хүртэж, үйл ажиллаагаагаа үргэлжлүүлэх баталгаа болдог. 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гададын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар жижиг хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Өөрөөр хэлбэл 30 сая ам.доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалтын 30 хувь нь хуулийн өөрчлөлт, тодорхой бус байдлаас хамаарч буцаад гарчээ. Юм бүхэн багаас эхэлдгийг “Мянган бээрийн аялал ч нэг алхмаас эхэлнэ” гэх мэргэн үг онож тодорхойлсон байдаг. Хөрөнгө оруулалтад ч энэ л зарчим мөрдөгдөнө. Жижиг хөрөнгө оруулалт хэсэг хугацаанд үргэлжлээд дундаж давхаргынх болдог. Дундаж нь удаан хэрэгжсэний дараа томоохон хөрөнгө оруулалт болж өргөждөг аж. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар хагаст жижиг хэмжээний хөрөнгө оруулалт 30 хувь буурсан нь 2013 онд ч үргэлжилжээ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд дундаж буюу 30-190 сая ам.долларын хөрөнгө оруулалт 22 хувиар буурсан байна. Харин томоохонд тооцогдох 190 сая ам.доллараас илүү хэмжээтэй хөрөнгө оруулалт шинээр нэг ч орж ирээгүйг эдийн засагчид онцоллоо. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, тогтворгүй байдлын хор нөлөө энэ.
Уул уурхайн салбараас хараат бус байх нь
Ашигт малтмалын олон улсын зах зээлээс хамаарч улс орны эдийн засаг ойр ойрхон савладаг байдал удаан үргэлжлэх ёсгүй. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж энэ салбараас хараат бус болгох нь тун чухал. Жишээлбэл, зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү, мэдээлэл шуудан, хүнсний үйлдвэрлэл гэхчлэн олон нийтэд чиглэсэн зах зээлд хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Үүнийг мөн л хуулиар зохицуулж, эрх зүйн орчинд шинэтгэн тусгахыг судлаачид зөвлөдөг.
Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгардаг 10 бэрхшээлийг Засгийн газрын хүнд суртал, ажиллах хүчний боловсролын төвшин, авлига хээл хахууль болон дэд бүтцийн салбарын ажиллагаа тус тус тэргүүлжээ. Түүний араас гадаад валютын зохицуулалт, татварын систем, инфляц, монголчуудын хөдөлмөрийн ёс зүй, санхүүжилтийн арга зам, бодлогын тогтворгүй байдлыг хөрөнгө оруулагч нар дурдсан байна. Олон улсын хэмжээнд монголчууд хөрөнгө оруулалтын хамгаалалтаар хойгуур жагсдаг бол хил нэвтрэх, дэд бүтцийн чадамжаар 188 дугаар байрт орсон гэх сүүлийн үеийн мэдээлэл гарчээ.
Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүн Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар уг салбарт стратегийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй юм. Уг төлөвлөгөөнд дээр дурдсан хүндрэл, бэрхшээл бүгд орсноос гадна эдийн засгаа төрөлжүүлэх, боловсон хүчний ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалд хөрөнгө оруулалт татах, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес сэдлийг дэмжих зэрэг санал тусгажээ. Гагцхүү ажил хэрэг хэрхэн өрнөж байгааг тайлагнах нь хамгийн чухал юм.
Оюу толгойн асуудал
Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл хүслээ гэх нэрээр Оюу толгойн үргэлжлэл зогссон. Хэдийгээр олборлолт, экспорт эхэлсэн ч Оюу толгойн баялагт хүрээгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тодруулбал, төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалт нь төслөөс гарах ашгийн 70-80 хувийг бүрдүүлдэг гэнэ. Нийт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлбэл 2013 онд амжиж ойролцоогоор нэг тэрбум ам.доллар нь ороод ирэх боломжтой аж. Гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьж, алсаас харж суугаа энэ үед зах зээлд валютын нийлүүлэлт нэн шаардлагатай. Үнэндээ Оюу толгойн нэгдүгээр үе дэх явцын хөрөнгө оруулалт нь 2013 оны эхний хагас жилийн гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж ирсэн тухай хэлэх хүн цөөнгүй. Тэгвэл 2013 оны төгсгөл үеийг ч мөн Оюу толгой төсөл, “Рио Тинто” компани эрсдэлгүй авч гарах боломжтой юм. Маш их мөнгө тараасны дараахан, 2012 онд эдийн засаг “газардах” шахсан. Гэвч 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, дотоодод эргэлдүүлснээр аюулаас аврагдсан гэнэ. Харин энэ жилийн аврал нь Оюу толгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт. Дээр өгүүлсэнчлэн хууль, эрхзүй, журам, заалтад холбогдох өөрчлөлт оруулах ажилд Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээ ч зүй ёсоор багтана.
Нэг алхаад гацаа үүсгэдэг зүйлийг нэг мөр шийдэх, үүний хажуугаар аль аль талдаа хохиролгүйгээр тохироход улс төрч, эдийн засагчид ухаанаа уралдуулах ёстой. Эс бөгөөс Монгол орны эдийн засгийн багагүй хэсгийг хамаатуулж буй Оюу толгой төсөл хямрал, хүндрэл үүсгэдэг “зовиур” болж хувирах нь. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Хамтран ажиллая, харилцан ашигтай байя” гэдгээ илэрхийлсэн нь үүнийг эерэгээр, түргэн шийдвэрлэх шинжийг илэрхийлж, горьдлого төрүүлээд байгаа юм. Юутай ч, парламент, Засгийн газраас Оюу толгойтой холбогдуулан баримтлах нэн түрүүний асуудал нь хөрөнгө оруулалтын зөвшөөрөл, удаах нь дахиж ийм түгжрэл үүсгэхгүйн тулд алдааг арилгах явдал.
Эдгээр асуудал бэрхшээлийг түргэн шийдвэрлэх нь 2013 оны эцсээр эдийн засаг хүндрэхээс хамгаалах арга зам юм.

Сэтгэгдэл (4)