Зуны дэлгэр сайхан цаг ирэхэд ургамалын харшилтай хүмүүс түгшиж эхэлдэг. Бүх хүмүүс амарч зугаалж байхад тэд л хаа сайгүй ургасан шарилж луулиас болоод нус нулимастайгаа хутгалдсаар байдгыг та анзаарсан уу? Сүүлийн жилүүдэд ургамалын тоос тоосонцрын харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Өвчлөл нэмэгдэнэ гэдэг нь энэ талаарх иргэдийн мэдлэг ямар байгааг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс бид Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч АУ-ны магистр С.Янжмаатай ургамалын тоос тоосонцрын харшлын тухай хэдэн хором ярилцсан юм.
-“Шарилжгүй Улаанбаатар” аяныг эхлүүлж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
-“Шарилжгүй Улаанбаатар” өдөрлөгт манай хамт олон оролцож байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд харшлын өвчтэй хүмүүсийн тоо өссөн. Тэр дундаа ургамлын тоос тоосонцрын харшилтай хүмүүс асар их нэмэгдэж байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагааг зөвхөн эмч нарын хүрээнд зохион байгуулахад хүндрэлтэй байсан. Тиймээс хотын захиргаа “Улс төрийн тойм” сонины газар зэрэг олон байгууллага хамтраад энэ өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд хугацаа бага зэрэг оройтлоо. Харин дараа жилийн зургаан сард энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Учир нь хүмүүсийн харшлыг хөдлөхөөс өмнө хог ургамалуудыг устгах нь илүү ач холбогдолтой. Одоо бол ийм төрлийн харшлын ид хурц үе нь эхэлчихсэн байгаа.
-Харшил нэмэгдэж байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна?
-Манай улсын төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд харшлын өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ нь байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой. Өнөөдөр харшлын эмч нарын ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь ганц арьс харшлын гэлтгүй бүх төрлийн эмч нарын ачаалал нэмэгдсээр байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр нийт хүн амын дунд өвлөлийн тоо л нэмэгдсээр байна гэсэн үг. Эмч нар хэт их ачаалалтай байгаагаас өвчтнүүд маргааш, нөгөөдрийн оочер, дугаар авч бүр зарим нь арав гаруй хоногийн дараа ирэх хэрэгтэй болж байна. Тэр арав хоногийн дараа ирэхээр болсон хүмүүс дунд яаралтай оноштой хүн байвал яах вэ гэдэг хүндрэл ч гарч байна. Нөгөө талаас эмч мэргэжилтнүүд дутагдалтай байгаа. Тийм учраас ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудал асар чухал болоод байна.
-Харшлын өвчтэй хүмүүсийн хэдэн хувь нь ургамлын тоос тоосонцрын харшилтай байна вэ?
-Өнөөдөр нийт хүн амын хэдэн хувь нь харшлын өвчтэй байгааг мэдэх боломжгүй байна. Бүх аймаг хотуудаар харшлын өвлөл нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байгаа боловч яг нэгдсэн тоог гаргаагүй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдээд байгаа болохоор ихсэж байна гээд байгаа юм. Тиймээс нарийн тоо баримт гаргах шаардлагатай.
-Ургамлын тоос тоосонцрын харшлын тухай?
-Ургамлын тоос тоосонцрын харшил хавар ногоо цухуйж эхэлснээс хойш намар хатаж хагдрах хүртэл нь үргэжилдэг. Энэ хугацаанд маш олон ургамал тоосоо гөвж хүний биед харшил үүсгэх боломжтой байдаг. Ургамалын харшил дотроо олон янз. Дөрөвдүгээр сараас эхэлж зургаадугаар эхэн хүртэл идэвхжиж байгаа бол модлог ургамалын харшил. 6-7 сарын дунд хүртэл хөдөлдөг бол үет ургамалын харшил. Харин долдугаар сарын дунд үе буюу наадмаас хойш одоог хүртэл үргэлжилж байгаа нь хог ургамал буюу шарилж, луулийн харшил юм.
-Ямар нэгэн харшилтай эсэхээ яаж мэдэх вэ?
-Хамар битүүрэх, нүд улайж нулимас гоожих, нус гоожих зэрэг олон зовиур илэрч болдог боловч яг үзэхээр хүн болгон өөр өөр байдаг. Тухайн харшлынх нь хүндийн зэрэг ч өөр байдаг. Мөн хавсарсан өвчнүүд ч олон байдаг. Тийм болохоор эмчилгээний арга нь хүн бүхэнд онцлоготой.
-Нэгэнт энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт ямар ургамалаас харшилтай байна вэ гэдгээ мэргэжлийн эмчид хандаж нарийн оношлуулах шаардлагтай. Оношлуулсны дараа эмчилгээний асуудал яригддаг. Манайхан эмийг замбараагүй хэрэглэж байна. Үүнтэй холбоотой олон хүндрэл үүсдэг. Эмчилгээний хувьд өөрт тохиромжтой хамгийн хөнгөн хэлбэрийн эмчилгээг сонгож авах нь чухал. Зарим талаасаа уламжлалт эмчилгээний аргууд үр дүнтэй байна. Энэ өвчин тодорхой хэмжээнд эмчлэгдээд ямар нэгэн зовиургүйгээр зуныг өнгөрүүлэх боломжтой ч дахих магадлал өндөртэй.
-Иргэд энэ төрлийн харшлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?
-Хог ургамалын харшилтай тэмцэх хамгийн сайн арга нь шарилжыг устгах байдаг. Өөрөөр хэлбэл хүн нэмж өвчлүүлэхгүй байх юм. Нэгэнтээ өвдсөн тохиодолд энэ өвчнийг бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй. Дараа жил энэ ургамал дахиад л ургана. Тиймээс долдугаар сарын 1-нээс өмнө хог ургамалуудаа устгах, тарьсан мод бутаа зэрлэгшүүлэхгүйгээр усалдаг байхад ард нийтээрээ анхаармаар байна. Ялангуяа хотын захиргаанаас онцгой анхаарах хэрэгтэй. Манай гэр хорооллынхны дунд шарилжны харшилтай хүмүүс их байдаг. Тэр дундаа суурь өвчтэй хүмүүст их хурц хөдөлдөг. Тиймээс хороогоороо нэгдэн шарилжаа устган, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агаар шүүгч ажиллуулах нь их үр дүнтэй.
Бусад улс орнуудад ч ялгаагүй шарилж ургадаг. Ганц манайх хог ургамландаа баригдчихаагүй. Бусад улс орнуудын хувьд тэр хог ургамалуудыг түүсэн хүмүүсээс килограммлаж худалдан аваад оронд нь гурил будаа, жимс ногоо өгдөг юм байна. Манай улсад ч гэсэн үүнийг хэрэгжүүлбэл ажилгүйдлийн тоо их байгаа өнөө үед нэгдэх сонирхолтой хүн олон байх нь гарцаагүй. Нэг ёсондоо хөшүүрэг хэрэгтэй байна гэсэн үг.

А.Наранцэцэг
Сэтгэгдэл (2)