Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийдэг Францын “Aрева” группийн охин компани болох Кожегоби компанийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоогоод байна.
Учир нь тус компани Улаанбадрах сумын мал болон малчдад маш их хохирол учруулж байгаа талаар нутгийнхан ярьж байгаа. Ураны хайгуулаас болж тус суманд хоёр толгойтой хурга, сохор ботго, хөлгүй ишиг гэх мэт гажигтай төл ихээр мэндэлсэн бөгөөд бэлчээртээ явж байсан эрүүл мал шалтгаангүйгээр үхэж байгаа юм. Тиймээс Улаанбадрах сумын малчид тус компанийн эсрэг олон сар тууштай тэмцэж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж тус компанийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн өмнө зогсоож чадсан юм .
Тиймээс "Кожегоби" компанийхан өрөмдлөгөө түр зогсоож өрөмдлөгийн техникээ буулгаж, кемпээ татсан.
"Кожегоби" компанийн зүгээс малчидтай тохиролцож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэж байсан ч малчид нутагтаа ураны хайгуул хийлгэхгүй гэж зүтгэсээр байгаа юм.
Үйл ажиллагаагаа зогсоосноор "Кожегоби" компанитай хамтран ажилладаг “Орд Гео, “Говь Гео” болон “Уран Drilling” зэрэг өрмийн компаниуд сул зогсож, өнөөдрийн байдлаар 200 мянга орчим ам.долларын алдагдалд ороод байгаа тухай эх сурвалж хэлэв. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс сүүлийн гурван жилийн хугацаанд 60-70 хувийг нь хийжээ. Одоогоор тус компани Сүхбаатар аймагт 15, Дорноговь аймагт 12 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компани долоон мянган тоннын нөөцтэй “Дулаан-Уул”, 54 мянган тонн ураны нөөцтэй “Зөөвч-Овоо” зэрэг ураны ордуудыг илрүүлээд байгаа юм байна.

Тодруулбал Улаанбадрах сумын малчид, Гал үндэстэн холбооныхон нийлж
цөмийн эсрэг тэмцлийг өрнүүлж, дөрвөн машин, 10
мотоцикль болон тэмээгээ унаж очиж өрөмдлөг хийгдэж буй цэгийг бүслэн
хаасан юм.
Тиймээс "Кожегоби" компанийхан өрөмдлөгөө түр зогсоож өрөмдлөгийн техникээ буулгаж, кемпээ татсан.
"Кожегоби" компанийн зүгээс малчидтай тохиролцож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэж байсан ч малчид нутагтаа ураны хайгуул хийлгэхгүй гэж зүтгэсээр байгаа юм.
Үйл ажиллагаагаа зогсоосноор "Кожегоби" компанитай хамтран ажилладаг “Орд Гео, “Говь Гео” болон “Уран Drilling” зэрэг өрмийн компаниуд сул зогсож, өнөөдрийн байдлаар 200 мянга орчим ам.долларын алдагдалд ороод байгаа тухай эх сурвалж хэлэв. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс сүүлийн гурван жилийн хугацаанд 60-70 хувийг нь хийжээ. Одоогоор тус компани Сүхбаатар аймагт 15, Дорноговь аймагт 12 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компани долоон мянган тоннын нөөцтэй “Дулаан-Уул”, 54 мянган тонн ураны нөөцтэй “Зөөвч-Овоо” зэрэг ураны ордуудыг илрүүлээд байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)